Лодонгийн Дандар (1914–1986) нь Монгол Улсын баатар, цэргийн зүтгэлтэн, “Алаг морьт” нэрээр алдаршсан эрхэм юм. Тэрээр Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Японы эсрэг эрэлхэгээр тулалджээ. Түүний амьдрал, гавьяа нь өнө мөнхийн бахархал болон үлдсэн билээ.
Л.Дандар Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газарт төржээ. Бага наснаасаа эхийн гар дээр хүмүүжиж, Лодонгийн Лувсанд үрчлэгдэн өссөн тэрбээр цэргийн замналд гүнзгий сонирхолтой болжээ. ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн сургуульд суралцаж, 1938 онд төгссөнөөр Монголын Ардын армийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилогджээ.
Тэрбээр Японы милитарист хүчний эсрэг олон удаагийн морин дайралтыг удирдаж, өөрийн командынханд зориг, сэтгэл зүрхээ бэлэглэсэн юм.
“1939 он чинь зэр зэвсэг их хөгжсөн үе гэдгийг та нар юу эс андах вэ. Цэрэг хүн бүр хурдан буутай, гар бөмбөгтэй болсон цагаас эрт урьдын морин цэргүүд шиг сэлэм, жадаар байлддаг үе өнгөрсөн. Тийм үед морины хурдаар давхиж, япон цэргийн толгой цавчина гэдэг байхгүй юмны нэг. Гэхдээ ах, дүү орнуудын армитай тулгарч балмагдан зугтсан ганц, хоёр япон явган цэргийн толгойг сэлмээр араас нь цавчих үе байсан гэдгийг хэлье. Миний бие тийм тулгарах байлдаанд цөөнгүй оролцсон. Тэгж явахад сэлмээр хүний толгой цавчаад зогсохгүй, гар буугаар цөөнгүй япон цэргийг араас нь буудаж, унагасныг миний морин жолооч нар гэрчилнэ.” гэж Л.Дандар дараа нь дурссан байдаг.
Л.Дандар нь 1939 онд Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бөгөөд 9 дүгээр сарын 27-нд Монгол Улсын Гарамгай баатар цолыг авчээ. Энэ шагналыг олгоход Маршал Х.Чойбалсан биечлэн оролцсон нь түүний гавьяаг илүү тодотгожээ.
1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож, хятадын цагаан хэрэм хүртэл тулалдсан. Дайн дууссаны дараа түүнд олгосон шагнал, гавьяаг нэгэн цагт хурааж, дараа нь 1964 онд цагаатгасан ч бүх шагналыг нь буцаан олгожээ.
Л.Дандар баатар 1986 онд Улаанбаатар хотод таалал төгссөн ч түүний гавьяа Монголын түүхэнд мөнхөрч, олон үеийнхэнд үлгэр дууриал болсон юм. Түүний зориг, эгэл бус амьдрал нь өнө мөнхөд Монголын ард түмний бахархал, дайчин сэтгэлгээг төлөөлдөг билээ. Түүний дайчин нөхдийн хамт оролцон, ялалт байгуулсан Халх голын дайн, Чөлөөлөх дайнууд нь Монгол Улс тусгаар тогтноход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Иймээс ч Монголын хойч үе түүний гавьяаг хэзээ ч мартах учиргүй юм.
Н.Отгончимэг
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл15
Баатар эрийг Монголчууд мартахгүй.🇲🇳🇲🇳🇲🇳
Зөвлөлтийн зэрлэг жанжинг буудсан гэж ярьдаг шүү
Хятад жүжигчин бүсгүйг айлган сүрдүүлж байгаад хүчиндчээд дараа нь буудчихсан байдаг. Шийтгэлээ авсан боловч хожимоо сурвалжлагч нарыг асуухад нь - Би эр хүний ажлыг хийсэн хэдэн цэргүүдээ л өмөөрсөн хэрэг хийчихсэн - гэж асуултыг булзааруулдаг байсан. Орос хурандааг буудсан энэ тэр нь шал худлаа
ЖҮЖИГЧИН ХҮЧИНДСЭН БУУДСАН ГЭЖ САЙХАН ШААЖЭЭ ТИЙМ ЮМ ОГТ БОЛООГҮЙ ҮЛГЭРЭЭ БҮҮ ДОНГОС.
Монголын 100 эрхэм (билүү (Б Лхагвасүрэн яруу найрагч хөтөлдөг) ээр их топлррой ярьж байна лээ. Хүнийг магтах гээд өөрөө амьд бхйвал ичиж санаа зовмоор гжйвуулж болохгүй
Dandar baataraas gadna echneen baataryyd bii suu!!!Mongolchyyd chagiin chagt baataryyd aa,martah yosgyi yynii tyld heblel medeelel,radio TV,men nom heblel kino barimtat geed chybrah baih!!!esbel chybralaar bysad baataryydiig ni dyrsahaa byy mart!!!!!!!!tegj baij Mongoliin niigem ylas teriin eh oronch yzeliin hoich ye maani medreh bolno.ene yunaas iluu saardlagatai baina.Pranzad bol byyr ertnii 15 zyynii baataryyd dain yrgeljilsen on toololyydiig eder tytamiin soningyyd baina bichej oron nytag bolon Parisiin hebleluud gardag,ene ni zaluu ue esen debjij baigaa medehgyi eh oronchid olsirch baigaa gedegiig sanyylahtai adilhan hereg yum!biden sig martchihaad chimeegyi bolsonoo mogoid hatgyylsan yum sig yilan dyyldaggyi suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!enyyniig saitar hichee?............zaluus eder byr anhaaralttai yzeh esbel niigem ter chigtee olj yzeh ezediig ni nyyrlyyleed egehed hebleliin heregzee men sain redaktoriin yyreg mas chyhal daa,ta nar sig menge olohiin telee bys?.?eh oron ard tymeni
ULAAN OROSIIN DEERELHUU HURANDAAG BUUDAJ ALAAD SHOROND SUUJ BUH YUMAA HURAALGAJ BSAN N TUUHEN UNEN
Сагсуу солиотой гар байсан үе байдаг өөрөөч гэмшдэг нэгэн байсан гэнэлээ тэр тухайгаа дурсах их дургүй бсн гэнэлээ
Тийм юм болоогүй цэргийн сахилга ноцтой зөрчсөн гэсэн протокол байдаг юм билээ
Хүчингийн хэрэг байсан юм аа.. Хохирогчоо буудаж алсан.. гэрч үлдээхгүй гэж
Дандар нь 1945 оны Чөлөөлөх дайнд Өвөрмонголын Жехэ хотын коминдант байхдаа царайлаг сайхан жүжигчин Хятад бүсгүйг дуудаж ирүүлээд хүчиндэж алсан байдаг. Хэрэг нь илэрч байцаалт дээр -Тэр эмэгтэй Гоминданы тагнуул байсан, Японы туршуул байсан гэж өөрийгөө өмөөрч байсан боловч буудахаасаа өмнө хүчиндсэн гэдгээ хүлээсэн байдаг. Энэ хэрэг нь тухайн үедээ Жехэ хотын Хятадууд төдийгүй Өвөрлөгч нарын дургүйг маш ихээр хүргэн шуугиулж Чойбалсанд нууцын зэрэглэлтэй рапорт ирж байсныг хуучнаар НАХЯ - ын ахмад ажилтан дурсамждаа бичсэн. Дээд хэмжээ өгөх гэсэн боловч улсын баатар цол нь тус болж 10 жилийн ял өгсөн. Уг хэргийг маш нууцалж Зөвлөлтийн хурандааг буудсан, 2 Орос офицерийг буудаж алсан - гэх мэт худал цуу тарсан байдаг.
Ховд аймгаас жирмэсэн жмэнтэй хот явж байгаад төрөөд тэндхийн хүн ыолсон. Дандарын жинхэнэ эцэг нь Ховдын хятад хүн. 1945 оны дайн орохдд Жэхээ хотын комёндант байхдаа энгийн иргэн 1 хятад эрийг буудаж алсан бас нэг хятад эмэгтэйг хүчиндээд буудаж алсан мөн нэг өьөрмонгол залуу эмэнтэйг буудаж алсан дивизээ хаяж олон хоног явсан гм олон шалтгаанөар дээд хэмжээ авсан боловч 10 жил болгож бууруулсан...Орос гёнчрөлыг буудсан гэдэг худлаа. Бас төрсөн дүү нь 15 жилийн ял бараг зэрэг авсан байдаг. Хүн амь л боловуу.
Хотынхоо цуутай жүжигчин Хятад бүсгүйг айлган сүрдүүлж байгаад хүчиндчээд дараа нь гэрч үлдээхгүй гэж буудаад алчихсан. Энэ хэрэг нь нууцын зэрэглэлтэйгээр Чойбалсанд ирж байсан гэдгийг НАХЯ -ын ахмад чекист хэвлэлд ярилцлага өгч л байсан даа.. 90-ээд онд.
за битгий шаа,соцын үед хужаагийн шээснүүд бүгд хэдэн үеийн бүртгэлтэй,цэргийн албанд татдаггүй байсан нь учиртай,тэр олон жилийн архивыг элбэгдоржийн үед устгасан,тагнуулын албыг энхсайхан татан буулгаж,архивыг устгасан,ер нь бол эрлийз хурийзууд өөрсдийн ул мөрийг баттай баллаж чадсийм да ардчилал гэх анархизмын үед,одоо хятад жүжигчинг хүчиндэж алсан ч гэх шиг шааж өгчээ,тэгсэн байсан ч яадгийн өшөөгөө аваа л биз,тэр хятадууд өчнөөн өвөрмонгол охидыг,гамингууд ар монголын охидыг хүчиндээгүй гэж хуцаач ёстой яршиг л бна
Ардын жүжигчин Цагааны Цэгмидыг бас хятад хүн гэлцэх юм . Энэ үнэн үү?