ГАЗА, 2025 оны наймдугаар сарын 19 /AFP/. Газын зурваст гал зогсоох тухай шинэ саналыг ХАМАС бүлэглэл хүлээн авлаа гэж тус бүлэглэлийн дээд албан тушаалтан даваа гарагт мэдэгджээ. Өдгөө 22 сар гаруйн турш үргэлжилж буй дайныг зогсоохын тулд дахин дипломат хүчин чармайлт гаргаж буй үед энэхүү мэдэгдлийг хийж байна.
АНУ-ын дэмжлэгтэй зуучлагчид болох Египет, Катар улсууд Газын зурваст хүмүүнлэгийн аймшигт хямралыг өдөөсөн зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахын тулд ихээхэн хүчин чармайлт тавьж байгаа юм. Тэгвэл зуучлагчдаас шинэ саналыг хүлээн авсныхаа дараа ХАМАС бүлэглэлийнхэн яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
“Манай тал зуучлагчдын шинэ саналыг хүлээн зөвшөөрч хариугаа хүргүүлсэн. Дайны галыг унтрааж өгөхийг хүсэн Бурханд залбирч байна” гэж ХАМАС-ын дээд албан тушаалтан Бассем Наим “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өмнө нь ХАМАС-ын нэгэн эх сурвалж Франс Пресс агентлагт мэдээлэхдээ, бүлэглэл “ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргахгүйгээр” саналыг хүлээн авсан гэж байв.
Шинэ саналыг Израилын талд илгээсэн гэж Египет, Катарын төлөөлөгчид мэдэгдээд, “бөмбөг одоо тэдний талбайд байна” хэмээн нэмж хэлжээ. Израил одоогоор хариу өгөөгүй байна. Хэлэлцээний талаар сайн мэдэх Палестины эх сурвалж хэлэхдээ, зуучлагчдыг “зөвшилцөлд хүрч, яриа хэлэлцээг дахин эхлүүлэх огноог зарлахыг хүлээж байна” гээд, хэрэгжилтийг баталгаажуулж, бодитой шийдэлд хүрэх баталгааг санал болгосныг дурджээ.
Египетийн төрийн мэдлийн Al-Qahera сувгийн мэдээлснээр, эхний ээлжинд 60 хоногийн хугацаанд түр эвлэрэх, барьцааны хүмүүсийг хэсэгчлэн суллах, зарим палестин хоригдлыг суллах, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөхийг санал болгосон байна. Израилын Онц байдлын засгийн газар Газа хот болон ойр орчмын дүрвэгсдийн хуаранг эзлэх төлөвлөгөөг баталснаас хойш долоо хоног гаруйн дараа энэхүү саналыг тавьжээ. Израилын эрх баригчдын шийдвэр олон улсад төдийгүй улс орны дотоодод хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Мөн хэцүүхэн харагдсан шүү. 2 сая хүний байр савыг нь газартай тэгшлээд устгасан байна билээ өмхий жүүд нар. Тэр байшингийн нуранги доор хэдэн арван мянган хүн үхсэн бол?
Украйны пиздаа нар израйлын талд дрон өгч хангасан гэсэн. Хөөрхий палестинд байгаа арабуудын толгой дээр бууж хичнээн мянган хүн алсан бол гэж бодохоор украйныг устгах нь маш зөв шүү Оросуудаа. Америк, Израйл, Украйн гурав нэг тал гэж харуулах гэж газын зурваст байгаа палестинчуудын толгой дээр украйны дроноор бөмбөгдсөн гэдэг. Бузрын украйнчууд.
HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // VISIT THE HACK ANGEL Have you been impacted by a cryptocurrency scam? THE HACK ANGEL are here to assist. They specialize in recovering assets from all types of cryptocurrency fraud. I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $970,000 of my hard-earned money. THE HACK ANGEL were great in assisting me in recovering my Crypto after I had lost so many coins to con-artists claiming to be recovery experts. The best way to recover your lost Crypto’ is to first of all gather all the necessary details of the scam. Then get in touch with reputable recovery specialists like THE HACK ANGEL. A legitimate recovery expert on cryptocurrency recovery services. After submitting all relevant information and requirements to the professional recovery expert, a total of $830,000 was recovered from the $970,000 taken from my wallet account. I was overjoyed to have recove