Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Дорноговь аймагт байрлах Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж, төслийг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзалт хийлээ.
Сайд Г.Дамдинням БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Готсурветэй төслийн явцын талаар санал солилцож, газар дээр нь танилцав. Мөн уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара оролцлоо.
Сайд Г.Дамдинням энэ үеэр "Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, анхаарал хандуулан ажиллаж байна.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний өссөн дүнгээр тооцоход 53 хувь, ердийн хэрэглээгээр тооцоход 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
Энэ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувиар төслийн явцыг 14 хоног тутамд хянан, шаардлагатай мэдээллийг авч, байнгын анхааралтайгаар ажиллаж байна.
Мөн УИХ болон Засгийн газрын түвшинд төслийн хэрэгжилтийг дэмжих бодлогын бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр 100 хувь гадаадын зах зээлээс хамааралтай байна. Энэхүү хараат байдлыг бууруулж, эдийн засгийн дархлааг бэхжүүлэх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол зорилго. 2024 онд бид 1.8 тэрбум ам долларыг зөвхөн шатахуунд зарцуулсан тооцоо байна. Энэ валютын урсгалын 50 хувийг бид дотооддоо барьж чадвал, өөр зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэж тэр хэмжээгээрээ инфляци, валютын ханш тогтворжино" хэмээн онцоллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд Улсын комисст хүлээлгэн өгснөөр барилга обьектууд, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглаж байна.
Түүнлчэн 2, 3 дугаар багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Мөн газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил 86.4 хувьд хүрч буйг төслийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулгадаа дурдав.
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл25
Denduu udaan baigaa shuu.....Hezee ch ashiglaltand oro uym be buu med ene yanzaaraaa.......
Тэвчээртэй хүлээнээ
Япон, Энэтхэгт, Франц, Англи, Америк, Соолонгосын хөрөнгө оруулалтай төсөл нь мөн чанартаа дээрмийгн төсөл бадйаг. Харин Оростой хамтарсан бүх төсөл нь мөн чанартаа авралын төсөл байдаг.
Төмөр зам уу? ха ха.
Тэнэг үхэрийг дээ..яана даа
төмөр замаар оростой хамтарсан учраас л ийш тийш ачаа зөөж ашиг хүртэж байгаа,хэрвээ орос манай төмөр замаар ачаагаа зөөхгүй гэвэл тэгээдл дампуурна за,орос-хятадын хоорондын бараа зөөгдөж байгаа тулдаа ажиллаж байгааг ойлгодоггүй дуракуудтай юу ярих вэ дээ,монголдоо бол дотооддоо төмөр замаар цахилгаан станцуудын нүүрс,гадагшаа төмрийн хүдэр ,жонш моншхон л зөөдөг биз дээ,ЭЗийн үр ашиг гээчийг тооцохгүй,тооцох ч тархигүй юмнууд хий л оросыг муулж хуцацгаадаг,монголыг эрдэнэт тэжээж бна уу,ОТн орлого эрдэнэтээс хэд дахин доор байдгийг мэдэн будилцгаана,үнэн л юм бичсэн бнадаг,японы нисэх буудлаас монгол ямар ашиг олж бнадаа,нисэхийн тийзний үнээ л харчих,гадны улсуудын өндөр хэмжээний айлчлалуудын онгоцыг хүлээн авахгүй бойкотлоно,хариуцлага үүрэхгүй мөртлөө,дотоодын нислэгийг буянт ухаад авах гэхээр өгөхгүй гүрийнэ,хүний газар нутагт даам гарч засаг төрд салаавч өгдөг самурайнуудыг хөөж явуулаад хэнд хэрэггүй хөшигийн хөндиийд өчнөөн зардлаар таксидахаа больж,буянтухаадаа буцаж ирвэл
Японыг агаарын тээврээс шахах хэрэгтэй. МИАТ-ыг дампууруулж, монголыг хараат болгох ажлыг хийж байгаа.
Чи Оросын сайтаар явж бичээчээ. Энэ чинь Монгол сайт, Монголын тухай бичдэг.
Энэ бүтээн байгуулалт руу бүх хүчээ төвөлрүүлмээр бна аа
Сайхаан сайхан,,,монгол улс минь,,,,үеийн үед өнө мөнх мандан бадрах болтугай,,,,хурай,,,хурай,,,хурай,,,
sain medehgui yum daa, yagaa ch gui l haragdaj bna.barag duusch bgaa yum shig yarih yum. udah tusam une ni osch horongo oruulalt nemegdeh bh daa
Хамаг газрын тосыг нь хужаа нар сороод авчихаа биз дээ сүүлийн 30 шахам жил
Импортын бензин шатахуунаас хямд мөн чанартай байж чадах уу?
чадахгүй
Бас нэг муу худлаа улин хуцагч . 1990 оноос хойш гоё гоё молиго үнхүүлж бидний хэдэн оркийн тархийг яаж угаахаа мэднээ
Хэтэрхий их мөнгө залгиаад ямар их уддаг үйлвэр вэ дараа нь өртөгөө нөхөх гэж хэдэн арван жилийн ажил болох бхдаа
баруун сибирийн нефть байгалийн хий эрчим хүчнээс хямл юм алга бас хүнс бараа эм боловсрол--------------
гишүүн иргэдэд бодитой мэдээ өгөөрэй
HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // VISIT THE HACK ANGEL Have you been impacted by a cryptocurrency scam? THE HACK ANGEL are here to assist. They specialize in recovering assets from all types of cryptocurrency fraud. I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $970,000 of my hard-earned money. THE HACK ANGEL were great in assisting me in recovering my Crypto after I had lost so many coins to con-artists claiming to be recovery experts. The best way to recover your lost Crypto’ is to first of all gather all the necessary details of the scam. Then get in touch with reputable recovery specialists like THE HACK ANGEL. A legitimate recovery expert on cryptocurrency recovery services. After submitting all relevant information and requirements to the professional recovery expert, a total of $830,000 was recovered from the $970,000 taken from my wallet account. I was overjoyed to have recove
Их л удаж байна даа. Их л сэргэлэн хүүхэн төслийн захирал хийж байгаа пм уу ?. Гэж эхэндээ харж байсан. Гэтэл цага хугацаа хөрөнгө явж өгч байх шиг байна. Амар сайд шиг толгойгоо өгөөд улсаа авч үлдэх тэнэг үхэр монгол л аминд орох пм уу даа?.
Манай сайтууд гадаад дотоодын хүмүүст худалдагдсан бололтой. Их хурлын гишүүнийг өмөөрч сэтгэгдэл оруулах гэтэл хүлээн авдаггүй.Энэ юу болоод байна вэ?. Хөгшин үхэр үү ддэ?.
Оросын үл үзэгдэх гох дэгээ мултраагүй цагт энэ бүтэхгүй төсөл. Хэдхэн сарын сайд нар ингэ ж л унгас алддаг, бүтсэн юм юу ч байдаггүй л юм даа !!!
Чи холхон бай гүлэг ээ .. чамтай чамгүй болно..
Чи холхон бай гүлэг ээ .. чамтай чамгүй болно..
Орос троллуудаар дахиад л дүүрчих юм аа. ямар ч сэдвээр бичихээр орос "эх орончид" гүйж орж ирээд, бусдыг муулаад эхлэх юм. ер нь нэг мөсөн Орост дагаар орох юм уу? манай залуучууд Украины дайнд оролцож үхэх л байх да.