sonin.mn

2 дугаар сарын 6-нд, БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв.


БНСУ-ын Засгийн газрын зарим хэлтэс DeepSeek-д нэвтрэх эрхийг нэгэнт хаасан тухай эх сурвалжууд өгүүлж байна. Өмнө нь Итали, Австрали, Энэтхэг, АНУ, Япон зэрэг орнуудад ч DeepSeek-ийг ашиглахыг хориглосон эсвэл хязгаарласан тухай мэдээллүүд гарч байсан бөгөөд зарим компаниуд DeepSeek-д нэвтрэх эрхийг хаажээ. Хятадын тал эдгээр үйл явдлыг хэрхэн авч үзэж байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хариулахдаа: "Хятадын Засгийн газар мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээд хэмжээнд чухалчилж байгаагийн зэрэгцээ хуулийн дагуу хамгаалж, хууль бус хэлбэрээр мэдээлэл цуглуулах, хадгалахыг компани, хувь хүнээс хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд шаардахгүй юм. Үндэсний аюулгүй байдлын ухагдахууныг хэтрүүлэн тайлбарлаж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологийн асуудлыг улс төржүүлэхийг Хятад улс эсэргүүцсээр ирсэн, үүний зэрэгцээ Хятад Улс Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно" гэжээ.


Г.Бямба