sonin.mn

Иргэд "Засгийн Газар огцор" жагсаалыг 1-р сарын 11-нээс эхлэн Төв талбайд хийж эхэлсэн билээ. Гэвч уг саналыг дэмжих УИХ-ын нэг ч гишүүн гарч ирээгүй л байна. Засгийн Газрыг хамтарч байгуулсан МАН, АН, ХҮН намынхны хувьд мэдээж тодорхой. Засгийн Газарт ороогүй "Үндэсний эвсэл", Иргэний Зориг-Ногоон Нам гэсэн хоёр улс төрийн хүчин парламентад суудалтай ч тэднийг мөн л МАН-ын үүрэг, чиглэлийн дагуу ажилладаг гэх яриа улс төрийн хүрээнд байдаг. Үнэхээр ч "Үндэсний эвсэл", Иргэний Зориг-Ногоон Нам аль аль нь Засгийн Газрыг огцруулах санал гаргаагүй юм. Ц.Ганхуяг, Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа-Нара нарын төлөөлөлтэй Иргэний Зориг-Ногоон Намын хувьд бол бүр Засгийн Газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллах гэнэ.


С.Сарнай