ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр хэдхэн цагийн дотор 4 га-гаас 1100 гаруй га талбайг хамарсан тул онцгой байдал зарлажээ.
Гал түймэртэй тэмцэх албаны дарга Кристин Кроулигийн хэлснээр, 30 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд 13 мянган байшин барилга түймэрт өртөх аюул нүүрлээд байна.
Лос-Анжелесийн Пасифик-Паласейдс хороололд байшингууд шатаж, оршин суугчид автомашинаа орхин галаас зугтан гүйж байгаа нь дүрс бичлэгээс харагдана. Түймэр орон нутгийн цагаар мягмар гаргийн 10:30 цагийн орчимд дэгдсэн бөгөөд салхи 80 км/цагийн хурдтай салхилж, хуурайшилт ихтэйн улмаас богино хугацаанд тархжээ.
Лос-Анжелес тойргийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Энтони Марроне хэлэхдээ, Пасифик-Паласейдс галын аюул хэвээр байна гэлээ.
Мөн Калифорни муж улсын олон сая оршин суугчдад гал түймрээс сэрэмжлүүлэх зөвлөмж хүргүүлээд байгаа нь түймрийн аюул өргөн хүрээг хамарсныг илтгэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Ойн модыг их хэмжээгээр хороож, чулуужсан түлшийг асар их хэмжээгээр хэрэглэж хүлэмжийн хий ялгаруулсаар байвал дэлхий даяар ойн түймэр, цөлжилт, хуурайшилт, хэт халалт, үер болсоор байх болно.
Болдогсон бол дэлхийн бүх ойн моднуудыг тусгай хамгаалалтанд авч, дэлхийн бүх ойн моднуудыг дархан цаазтай болгочих юмсан. Хүний амь насыг хороосон хүн шоронд ял эдэлдэгтэй адил ойн модыг хороосон хүнийг шоронд ял эдлүүлдэг хуультай болвол их сайн байна. Нэг триллион мод тарина гэж балайрч байхаар дэлхийн ойн моднуудыг тусгай хамгаалалтанд авч, дархан цаазтай болгож, ойн модыг хороосон хувь хүн компанид маш хатуу шийтгэл оногдуулдаг болчихооч.