УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
Нийт газар нутгийн 70 хувьд нь хүн хүрч очих боломжгүй учраас нисдэг тэргээр очиж, нөхцөл байдлыг тогтоох юм байна. Та тухайн үед үүссэн нөхцөл байдлын талаар мэдээгүй гэж хэлсэн. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөл олгосон хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал болоод байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хэлснээр ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Энэ асуудал буух эзэнтэй, буцах хаягтай учраас богино хугацаанд шийдвэрлэх үүрэг даалгаврыг сайд өгсөн байна лээ. Тиймээс та бүхэн Байгаль орчны сайдаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй байх.
Бидний авсан мэдээллээр "Мобиком" корпораци Хилийн боомтын захиргаанаас зөвшөөрөл аваагүй байна. Энэ бол ноцтой асуудал. Тэгэхээр ямар хүмүүс нөлөөлж, тухайн газарт нэвтрэх боломж олгосон юм бол?
Энэ бүхэн тодорхой болох байх. Байгаль орчны сайдын хэлснээр тухайн газар нутгийн захиргаанаас зөвшөөрөл авсан ч холбогдох бусад байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэх асуудал яригдаж байгаа юм байна. Тиймээс хаана, ямар алдаа дутагдал гарсныг ажлын хэсэг тогтоох байх.
Ажлын хэсгийг шаардлагатай боломж, нөхцөлөөр хангаж ажиллуулах хэрэгтэй. Улмаар хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Энэ талаарх мэдээллийг холбогдох гишүүд болон Байнгын хорооноос цаг тухайд нь авна.
Олон нийт танд ч бас хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Учир нь та гал түймэр гарсан газарт байгаагүй ч "Мобиком"-ын төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон шүү дээ?
Би тухайн үед төслийн нээлтийн арга хэмжээнд оролцсон. Үүний дараа аймагтаа ажиллаад Улаанбаатарт ирсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүсийг дагуулж явсан, тэр үйл ажиллагаанд оролцсон гэх зүйл огт байхгүй.
Тэгэхээр та ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэсэн үг үү?
Би яаж нөлөөлөх юм бэ? Ямар жаахан хүүхэд биш дээ. Хэрэв би тухайн үед хариуцлага алдсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ.
Н.Отгончимэг
Ням - 11 сарын 15,
2026
Сэтгэгдэл15
Сүхбаатар аймат музей байгуулахаар 2027 - төсөвт суусан , энэ музейд тавигдахаар үзмэрүүд харин бишгүй гарсан байх , музейд " байсан " юмыү үзмэр болгон тавьдаг шүү дээ . Музейн үзвэрүүд харин бэлэн болж дээ , нэг талаар - нөгөө талаар харамсалтй ...
Худалч хулгайч нар гэж байна байна.
УХНА хулгайчийн хамаатанууд төрд бүр шиглээ шүү. УХНА эцэг нь УХНА нэрэндээ таарсан хулгайч байсан байна шүү. Баахан зулбадас гаргаад тэд нар нь цөмөөр хулгайч, луйварчид. Төр лүү, төсөв рүү зүтгэцгээнэ.
Хүн гүтгэх яахав. Цаана чинь галын гамшигт байгаль сүйрчихлээ. Тэгсэн Учрал, Хүрэлсүх хоёр бүтэн 2 долоо хоног нууцлаж Монголчууд нүдгүй, чихгүй суулаа. Хариуцлага ярих ёстой бол 2024 оны сонгуульд Оюун-Эрдэнэ Амарбаясгалан хоёрт Монголын ард түмэн санал өгч Монгол ардын нам ялсан. Хүрэлсүхийг хууль бусаар 21 онд коронагаар сонгож гаргасан шүү. Хүрэлсүх, Учрал хоёрыг шоронд хийх бүү хэл шууд дээд хэмжээ өгөхөд бэлэн байгаа. Учрал баас үхэх гээд гадаад улсад Рио тинтогийн мөнгөөр эмнэлэгт эмчлүүлж байхад Монголынхоо төлөө Оюун-Эрдэнэ, Амарсайхан, Амарбаясгалан нар коронатай тэмцэж явлаа. Өмхий хар бузар буриадын шээс харин одоо огцорч зайлвал Монголыг тэнгэр ивээж элдэв байгалийн гамшиг зогсох биз.
Чи гол эзэн нь. Сонгуулийн сурталчилгаа ахын заавраар хийж байгааг чинь бүгд мэднэ
Жорлон барьсан ч туг хайчилдаг МАН дарга нар ичгэвтэр
Япон захиралтай хамт явсан 13 хүний нэрийг ард түмэнд ил болго. Ухны шээс ээ
Tom artai tegeed chir ich danalzach um boldoo. Chamaas bolj nutag oron maan suirliin irmeg deer irchcheed bna. Chi chariuchlaga chuleech estoi
Tom artai tegeed chir ich danalzach um boldoo. Chamaas bolj nutag oron maan suirliin irmeg deer irchcheed bna. Chi chariuchlaga chuleech estoi
Tom artai tegeed chir ich danalzach um boldoo. Chamaas bolj nutag oron maan suirliin irmeg deer irchcheed bna. Chi chariuchlaga chuleech estoi
Tom artai tegeed chir ich danalzach um boldoo. Chamaas bolj nutag oron maan suirliin irmeg deer irchcheed bna. Chi chariuchlaga chuleech estoi
Буух эзэн нь Ухнаагийн Отгонбанди
ylas ornoo darhan chaazad gazaraa hezee ch zebseerel egch hymyysiig dotogs ni oryylaj bolohgyi terch baitgyai gal garah ni byy hel byh zyiliig darhan chaazad gazart horiglodog zydenj galtai byy saadagtai yabaa hymyysiig hyrtel byrtgej dotogs ni oryylahaas cheerledeg suu dee!!getel bidnii z
Үнэн үү? уучлаарай ч байхгүй шир юмаа ямар холбоотой болоод тэр нээлтэд оролцсон юм нэгэнт оролцсон бол өөрөө буруугүй ч ядаж харамсаж байнаа гэж хэлэх нь соёлтой хүний шинж баймаар. Эднээс соёл шаардах нь арай л дээгүүрдэх юм болуу даа.
Зарим сайт дэндүү сэвж байна. Нөмрөгийн гал түймрийг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүйд байна. Сэвж байгаа зургууд чинь хуучин зураг байна. Бодит байдлыг сайн судлах хэрэгтэй байна.