“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа зочин хойморт шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Ж.Урангуаг урьж, түүний ажил, амьдралын тухай амттай яриагаар шинэ оны эхний дугаараа эхлүүлж буй нь энэ. Нийтлэлийн баатрынхаа тухай бичин суухад тэрээр оюун санааны их баялгийг тээж яваа бахархам түүхтэй нэгэн юм гэдэг нь хийж бүтээсэн өрнүүн их ажлаас тод харагдана.
“Эх орондоо эх түүхээрээ суралцах сонголтыг хийсэн”
1965 он. Аав ээж, ахын хамт.
…Зуны амралт эхэлж хүүхдүүд гадаа бужигнана. Бяцхан охин, ахтайгаа уйгуржин болон кирилл монгол бичгээр хуулан бичлэг хийж, эх хэлээ сурна. Учир юу вэ гэвэл аав нь тэднийг хөтөлгөө морьтой хүн шиг яваасай гэж орос сургалттай цэцэрлэг, сургуульд суралцуулжээ. Ийнхүү тэрээр Нийслэлийн тусгай хэлний сургалттай 23 дугаар сургуульд орос багштай, монгол хүүхдүүдийн хамт суралцсан байна.
Орос хэлийг уран яруу, утга төгөлдөр эзэмшсэн сэхээтэн айлын хүүхэд тэрээр 1978 онд МУИС-ийн түүхийн ангид элсэн орсон нь тун сонирхолтой. Магадгүй үеийн нөхөд нь түүнийг социалист аль нэг улс руу эрдэм өвөртлөхөөр явна гэж боддог байсан болов уу.
Харин тэрээр МУИС-д элсэн орж, төрөлх тэр л сургуулиасаа ажлын гараагаа эхэлсэн бөгөөд энэ үеэс л эх орныхоо түүхэн их шастирыг судлах, ном бүтээл туурвих гээд түүний ажил, амьдралын өрнүүн их дурдатгалын эхлэл болсон юм. Тэрээр 1994 онд “ХХ зууны эхэн үеийн Монгол Улс дахь шинэтгэлийн бодлого” сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D), 2006 онд “ХХ зууны эхэн үеийн Монгол Улс” сэдвээр шинжлэх ухааны доктор(Sc.D)-ын зэрэг хамгаалжээ. Тэрээр Түүхийн шинжлэх ухааны зэргийг Монгол улсдаа хамгаалсан анхны түүхч эмэгтэй юм. Мөн үе үеийн Монголын түүхийн багш болон түүхчдийг арвин мэдлэгтэй боловсон хүчин болгох агаад залуу сэхээтэн бэлтгэхийн зэрэгцээ үргэлж шинийг эрэлхийлж, судалгаа шинжилгээний ажилд шамддаг хичээнгүй нэгэн.
Профессор Ж.Урангуа нь 25 магистр, 10 боловсролын доктор, 1 шинжлэх ухааны докторын ажил удирдан хамгаалуулж, одоо ч эрдмийн зэрэг горилон шамдах олон шавь нартай аж.
Түүхч бүсгүй маань нэгэн сэдэвт бие даасан бүтээл 10, хамтарсан 20 орчим бүтээл туурвихын сацуу олон залуу судлаачийн номыг редакторласан, дотоодын болон гадаадын олон төсөл хэрэгжүүлдэг, түүний бүтээлүүдээс хилийн чанадын 14 оронд хэвлэгдэн гарсан байна. Тухайн улсын үнэт их өвийн нэг бол түүх соёл. Нийтлэлийн баатрын маань бахархам ажлын нэг бол Дэлхийн монгол судлалд өөрийн хувь нэмрийг оруулж, Орос, Япон, Хятад тэргүүт гадаадын эрдэмтэн судлаачтай хамтарсан олон төсөл хэрэгжүүлж, түүнийхээ үр өгөөжийг хүртэн, салбартаа шинэ содон судалгааны ном бүтээл дээжлэн барьсаар байгаа явдал юм. Энэ нь ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудад их түүхээ судалж мэдэх чухал нөлөөтэй эх сурвалж болж үлдэж буй оюуны их хөрөнгө оруулалт билээ. Тиймээс ч тэрээр салбартаа, үе үеийн шавь нар, судлаачдынхаа дунд хайрлагдсан, хүндлэгдсэн оюун санааны их хүмүүн гэж хэлж болно. Түүнийг судалгааны үеэр нь овоглон “Олноо өргөгдсөний (он тоолол) Урангуа” хэмээн нэрлэх аж. Нийтлэлийн баатар маань 2004 онд дэд профессор, 2013 онд МУИС-ийн профессор, 2017 онд шинжлэх ухааны гавьяат ажилтан цол хүртсэн байдаг. Ийнхүү нийтлэлийнхээ баатрын хийж бүтээсэн ажлын тухай нэг бүрчлэн дурдвал зай талбай багадна.
“Манай гэрийн хамгийн том баялаг номын сан байлаа”
Ж.Урангуа багшийг түүхийн ухааны салбарт эргэлт буцалтгүйгээр орж, энэ л амьдралаа холбоход нөлөөлсөн хүн аав нь билээ. Түүний аав Л.Жамсран нь малчин гаралтай сэхээтэн, түүхч Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, байжээ. 1953 онд МУИС-ийг төгсөж, тухайн үеийн Багшийн дээд сургуульд багш, дараа нь МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад БНХАУ руу анхны аспирант болж эрдмийн их үйлсэд хүлгийн жолоо залсан билээ.
Ийнхүү 1962 онд “Монголын түүхийн сурвалж судлал”-аар дэд докторын зэрэг хамгаалсан байдаг. Түүний хийсэн бүтээснийг түүхийн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэн судлаач төдийгүй номын хуудас эргүүлдэг эгэл жирийн хэн бүхэн андахгүй.
Харин ээж Д.Дэнсмаа нь боловсролын бүхий л шатны байгууллагад багшилж олон хүүхдийг амьдралын замд хөтөлсөн буянтай нэгэн. Ээж нь охиноо эмч болохыг зөвлөдөг байсан ч тэрээр арван жилээ төгсөхдөө хэдийнээ түүхч мэргэжлийг сонгосон байв. Энэ тухайгаа “Манай гэрийн хамгийн том баялаг номын сан байлаа. Би хүүхэд байхаасаа үлгэр, дараа нь түүхэн роман уншиж эхэлсэн. Номын сан, түүхийн ном судрууд миний сонирхлыг татдаг байв. Аав минь хэлэхдээ, “Миний охин түүхч болох гэж байгаа бол дотооддоо сурах хэрэгтэй. Эхлээд Монголынхоо түүхийг сур” гэж хэлдэг байсан.
Тухайн үеийн гайгүй сурлагатай хүүхдүүд гадагшаа явж суралцдаг байсан тул би их эргэлзсэн. Ах маань Ленинградын Дорно дахины их сургуулийн хятад судлалын төгсөх ангийн оюутан байлаа. Гэтэл аав маань “Чамайг МУИС-ийн түүхийн ангидаа элсэх юм бол хавар ахын чинь төгсөлтөд Ленинград явуулна” гэсэн юм.
Ингээд л би энэ салбарт хөл тавьсан” хэмээн амьдралынхаа чухал шийдвэрийг гаргасан хүүхэд насны дурсамжаа хуваалцсан юм. МУИС-ийн Түүхийн ангид элсэн орсон эхний жил лекцийн тэмдэглэл хийх гэж их будилсандаа. Хэдийгээр дунд сургуульдаа хоёр жил монгол хэл заалгасан боловч, зөв бичгийн дүрмээс эхлээд түүнд амаргүй зүйл мэр сэр тохиодог байжээ. Үүнээсээ болж хичээлийн тэмдэглэлээ улаан алаг болтол нь ааваараа засуулдаг байж. Гэсэн ч сонирхсон мэргэжилдээ манлайлан суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байжээ. Ийнхүү төгссөн даруй МУИС-даа багшаар үлдэж, амьдралын их далайд сэлүүр атган орсон нь түүний амьдралын хамгийн нандин дурсамжийн нэг хэсэг.
“Эцэг өвгөдийн нутаг гэдэг юутай ч зүйрлэшгүй эрдэнэ”
Ах Ж.Баясахтайгаа.
Эзэмшсэн мэргэжлээрээ үргэлж бахархдаг нь түүний гэрэл цацарсан харц, нандин ярианаас нь мэдрэгдэж байв. Нийтлэлийн баатрын маань гэр бүл түүх хэмээх нэгэн сэжмээр холбогдож, боловсролын байгууллагын нэгэн цаг үеийн дурдатгалыг бичилцэж яваа гавьяатай хүмүүс. Учир нь түүний ах Ж.Баясах нь сургуулиа төгссөн дараагаа мэргэжлээрээ олон жил ажилласан, орос, англи, хятад, болон ярианы солонгос, япон хэлтэй баялаг түүхтэй нэгэн.
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг үүсгэн байгуулж, арван жил захирлаар нь ажилласан түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш хүн билээ. Ийнхүү тэд хоёулаа аавынхаа мэргэжлийг өвлөсөн юм.
Ижий аав хоёр нь Сүхбаатар аймгийн Халзан сум, Дарьганга нутгийн Сүрэгчин хошууны хүмүүс ажээ. Хэдий өөрөө хотод төрж өссөн боловч, эцэг өвгөдийн нутаг гэдэг юутай ч зүйрлэшгүй эрдэнэ хэмээнэ. Иймд аавынхаа эхлүүлсэн Дарьганга судлалыг үргэлжлүүлж, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж яваа залуу судлаачдаа дэмждэг байна. Энэ жил алтан нутгийнх нь 100 жилийн ой тохиож байгаа учир ном бүтээлд нь гар бие оролцоно гэдгийг хэлж байв. Тэрээр “ Манай аав 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийг судалдаг байсан юм. Тухайн үед хувьсгал биш хөдөлгөөн гэж нэрлэдэг байлаа. Харин аав маань энэ бол хувьсгал юм. Бид нар улс төрийнхөө эрхийг олж авсан гэдэг байлаа. Аав маань тэр үеийн улс төрийн түүхээр ажилладаг байсан тул би нийгэм эдийн засаг, дотоод амьдрал руу чиглэсэн судалгаа хийж, эрдмийн зэрэг цолоо хамгаалсан” хэмээв. Харин эмэгтэйчүүд судлал түүний судалгааны хоёр дахь чиглэл нь юм. Оюутан байхаасаа Э.Чимэдцэрэн багшийнхаа удирдлагаар гарамгай эмэгтэйчүүдийн талаар баримт сэлт, аман түүхийн эх сурвалж цуглуулдаг байсан тэрээр өдгөө нэлээдгүй бүтээл туурвижээ.
Эрдмээр чимсэн гэр бүл
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Хэдийгээр тэр багш, судлаач боловч айл гэрийн эзэгтэй, халамжит хань, ачлалт ээж юм. Эмэгтэй хүн ар гэр, ахуй амьдрал, амжилт карьераа тэнцүүхэн авч явах нь амаргүй. Тиймээс ар гэр сайтай байх нь чухал.
Тэрээр амьдралын түшиг болсон ханьтайгаа оюутан байхдаа танилцаж, дөрвөн хүүгийн эцэг эх болжээ. Түүний хань М.Цэлмэг архитектор мэргэжилтэй бөгөөд Засгийн газрын ордны өргөтгөл, Монголын хамгийн анхны шилэн барилга Ард банкны байшин, Тээврийн яамнаас эхлээд олон барилгын зураг төсөл хийсэн нэгэн юм.
Том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн БНХАУ-д боловсрол эзэмшиж, одоо хувиараа компанитай. Бага хүү нь Канадад бакалавр, Бээжингийн их сургуульд магистр хамгаалаад “Голомт” банканд ажилладаг бол дунд хүү нь Канадад боловсрол эзэмшсэн IT-ийн инженер бөгөөд “PWC” гэх Олон улсын аудитын компанид ажилладаг байна. Эдний гэр бүлийг эд хөрөнгө биш эрдэм мэдлэг чимэх ажээ. Ааваас нь эхэлж ач нарт нь өвлөгджээ. Ач охиных нь түүхийн багш “Боловсролтой айлд өссөн нь бэлдэж ирсэн хичээлээс нь харагддаг. Далайцтай өргөн хүрээнд бэлтгэж ирдэг нь эмээгийнх нь нөлөө болов уу” гэж хэлэхэд баярлах, бахархах сэтгэгдэл зэрэгцсэн гэдэг. Хүүхдүүд нь хэдий өөр салбарын мэргэжил эзэмшсэн ч нийгэм, хүмүүнлэгийн ухаанд тун сонирхолтой.
Тэр ч байтугай эдийн засгаар суралцаж байж шашин судлалын хичээл сонгосон байна гэнэ. Учрыг лавлаваас “Би дэлхийн олон орны хүнтэй харилцана. Тиймээс тэр хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг таньж мэдэх нь зүйтэй гэж бодсон юм” гэжээ.
Ээж нь хөвгүүддээ монгол хүн эх түүх, эх хэлээ маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьдаг ажээ. “Би өөрийгөө сайн хүнтэй гэрлэсэн азтай эмэгтэй гэж боддог. Хэрэв нөхөр маань миний ажлыг дэмжиж, ойлгодоггүй байсан бол их хэцүү л байх. Настай ээжтэйгээ хамт өссөн болохоор гэр бүлдээ их халамжтай, хоол сайхан хийдэг. Ач нар маань “ням ням” өвөөгийнд очъё гэдэг гэсэн. Хайртай хүмүүсээ тав тухтай сайхан байх тал дээр их анхаардаг. Миний нөхөр их хөгжилтэй хүн. Намайг банш чимхэхээр модон дээр системгүй тавилаа, жирийтэл нь тавь гэдэг. Тэгэхээр нь би энэ баншнууд тогоондоо ороод системтэй буцлах юм уу гэдэг юм. Амьдралын энэ урт замд хоёр биеэ түшиж, нэгнээ нөхөж явсаар амьдралыг туулж байна.
Жинхэнэ хайр сэтгэлээр учирсан болохоор ямар ч асуудлыг туулаад гардаг юм билээ” хэмээн хайр гэрэлтсэн амьдралынхаа тухай хуваалцав. Анх гэрлэж байхдаа хоёр хүү, хоёр охинтой болно гэж мөрөөддөг байсан боловч өөрөөс унасан дөрвөн хүү, төрснөөс өөрцгүй хоёр бэр охинтой болжээ.
Хүний амьдрал баялаг. Ирээдүйд юу болохыг таашгүй. Гэхдээ эрүүл саруул байж үр хүүхдээ зовоохгүй хүсдэг гэнэ. Үр хүүхдүүдийн минь ажил үйлс бүтэмжтэй, сайн хань ижилтэй болж, эх орондоо ихийг бүтээгээсэй, хөгжүүлээсэй. Мөн эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт л итгэдэг гэсэн юм.
Эрх чөлөөг эрхэмлэгч, тууштай бүсгүй
Тэрээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцохоос гадна дурсамж бүтээхээр дэлхийн 42 орноор аялжээ. Тэр дундаас байгаль цаг уур, хууль дүрмээс эхлээд хамгийн тааламжтай санагдсан нь Канад гэнэ. Англи хэлний чадвараа сайжруулах зорилгоор Торонтогийн их сургуульд гурван сарын хугацаатай очиж, Номын санд сайн дурын ажил хийхийн зэрэгцээгээр англи хэлний сургалтад хамрагдсан. Чингэхдээ нэгэн Югослав эмэгтэйн гэрт амьдарчээ. Одоогоос арван таван жилийн өмнө түүнийг очиход югослав эмэгтэйн охин “Ээжээ монголчууд их боловсролтой хүмүүс байдаг. Морь унаад давхиад байдгаар нь төсөөлж болохгүй” гэж хэлж байжээ. Ж.Урангуа багш ярихдаа “Бид тэр үеэс одоог хүртэл тэр эмэгтэйтэй сайхан нөхөрлөж байна.
Судлаач хүнд нас хамаарахгүй номын садан их байдаг. Америкийн монгол судлалын хуралд хоёр оролцохдоо Конгрессын номын сангийн М.Саруул-Эрдэнэтэй багш шавь бололцож, хамтарч хоёр ч ном гаргасан байна.
Энэ мэтчилэн гадагшаа явахдаа болон манайд ирж буй судлаачидтай харилцаа холбоо их тогтоодог. Би Японд 2 удаа зочин судлаачаар очиж ажилласан мөн Германы Хумбольдтын Их Сургуульд зочин судлаачаар хоёр очиж ажилласан. Гадаадын эрдэмтэдтэй хамтарсан 9 төсөл хэрэгжүүлсэн. Хүн хичээвэл олон боломж нээлттэй байдаг. Гагцхүү өөрөө л тэрийгээ бүтээдэг” гэв. Тэрээр өөрийгөө сайн гүйцэтгэгч гэх боловч өөрийнхөө амьдралыг гайхам сайхан, зөв удирдсан эрх чөлөөг эрхэмлэгч, тууштай эмэгтэй ажээ. Одоо тэрээр Улаанбаатар хотын төв цэг болсон улсынхаа ууган их сургууль болох МУИС-даа үе үеийн түүхчдийг бэлтгэсээр л байна…
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл24
Засгийн газрын ордоны яст мэлхийн хэлбэрийг дөрвөлжин болгож мэлхийн сүүлийг далдалсан төдий. Харин ардын банкны шилэн байшинг маш хүйтэн бас аюулгүй байдлыг ч тооцолгүй хулхидаж зураг төслийг хийсэн. Бага насны хүүхдүүд шатнаас унаж үхчих гээд асуудал итэй хулхи байшин байсан. Одоо их засвараар урьдын хуумгайг нь засах байх гэж найдахаас. Түүхч эхнэрийн хувьд гавьтай нүдэнд харагдах гарт баригдах зүйлгүй баахан гадаад улсаар төсвийн мөнгөөр аялсан бас баахан төсөл мөсөл нэртэй цаас хэвлүүлсэнээс цаашгүй юм шив дээ. Уйтгартай л амьдрал байна.
Чи өөрөө энэ эрдэмтний чигчий хуруунд нь ч хүрэхгүй өчүүхэн муу хүн хорхой хорсол атаа ндаа баригдаад, хорт шүлсээ үсэргээд арзаг анаж л бай ! Удам судраараа ийм өндөр түвш инд хүрсэн хүмүүс чиний шүлсийг огтоос тоо хгүй ш дээ !
Урангуа багш Баясах багш хоёртоо амжилт хүсье
Биднийг оюутан байхад цөөн хэдэн цагийн тшщүүхийн хичээл орох гэж хаагуур аялсан, ямар үнэртэй усанд дуртай, хаана амьдаг ааярьж баярхаж байгаад гардаг байсан. хэвээрээ байх шив дээ. Хятад хүн бэлээрээ. Монгол хүн бэгээрээ гэдэг дээ. Гэр бүл 1940 өөд онд Дарьганга сумын нутгаар монголд орж ирсэн юм билээ.
hytad humuus hurdan nutagshij bn shu. suuj bgaag n harhad yag hytad. neg talaaraa suurin gazart amidrah chadvar undurtei bdg daa hytad humuus
“АВЛИГА” ХОРООЛЛЫН АРД БАЙСАН НЬ БАТЛАГДСАН НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН М.ЦЭЛМЭГИЙН ГЭР БҮЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛСОН УЛААНБААТАРЧУУДАД ХУЙВАЛДАН, ХУЛГАЙЛЖ АВСАН ГАЗРУУДААРАА БАЯРХАЖ БАЙНА. 1998-2005 Онуудад өрнөсөн газрын их наймааны үед Нийслэлийн газрын албаны дарга, хотын ерөнхий архитектурын албан тушаалыг хашиж байсан, өнөөгийн замбараагүй хот төлөвлөлтийн үндсийг тавьсан М.Цэлмэг гэгч этгээдийн гэрт нэгжлэг хийж байна. Газрын наймааны загалмайлсан эцэг гэгдэх болсон Ми овогт Энхболдын ойрын хүн М.Цэлмэгийн гэр бүлийг хотын түгжрэл, бөглөрлийн үндсийг тавьсан гэж үзэж болно. М.Цэлмэг гэгч уг этгээдийн эхнэр бол МУИС -ийн түүхийн багш Ж.Урангуа юм. Тэрээр МУИС-д багшлах ёс зүйгүй үйлдлийг олон удаа гаргаж байсан талаар багш оюутнууд жиг жуг ярьсаар ирсэн билээ. Ж.Урангуагийн баярхал, аархал нь газрын наймааны угшилтай авилгалын мөнгөөр угжигдаж байсан нь илхэн боллоо. Ж.Урангуа нь МУИС -н багш нарт би бэр гуйхдаа худууддаа АЛТАН ГУЛДМАЙ өглөө. Гэж баярхаж байсан хүн дээ.
Амиа хорлосон Цэлмэг гэдэг архитекторч мөн үү
tanai ger buld sain saichniig chusen erooe !
Монголын түүхийг Хятадад худалддаг түүхчидтэй холбоотой хүн байна. Урангуа , Сарангуа гэх нэртэй хүмүүс голдуу хятадын эрлиййзүүд байдаг.
Газрын наймаагаар баяжсан, гавьтай хийсэн бүтээлгүй л "эрдэмтэн" шүү дээ.
Ер нь бол гятдууд гуа, хуар зэрэг нэрээр хужаа арьсаа халхалдаг байсаан байсан. Энэ авгай тэр үеийн сүүлийн бүтээл биз. Баян тансаг нь дийлдэхээ болиод гайхуулдаг өвчтэй болж дээ хөөрхий.
Цэлмэг гэгч бол Ми. Энхболдтой нийлж УБ-н хамаг газрыг зарсан этгээд.
yanhan emgen
нөхөр нь Ми гийн үед хотын газрыг зарж хотын өнгөөгий түгжрэлт төлөвлөлтгүй хотын үндсийг тавьсан хүн. өөрөө МУИС т хичээл орох нэрээр оюутнууддаа баярхаад сууж байдаг байсан авгай. Монголчуудыг дорожлож ханахгүй юм даа.
Энэ хүний тухай өөрөөс нь биш өөрийг сайн мэдэх хамт ажиллаж байсан хүмүүсээс нь асуух хэрэгтэй байсан юм биш үүв доор сэтгэгдэл бичсэн хүмүүсийг харахад нэг ч өөдтэй үг алга даа.
МУИС ийн залуу эрэгтэй багш нартай явалдаж гэр бүлийг нь үймүүлж бузарласан тохиолдол цөөнгүй нэг удаа бүү хүний аминд хүрсэн тохиолдол ч бий.
Сайхан шаахайгаа гөлөг чинь
багш ч хатуу хүндээ өнгө мөнгөний хорвоо шүү гэдгийг л хатуу ойлгуулсан. тэрнээс өөр юу зааж өгөөгүй байтал аа аав, ээжийн маань зовж олсон мөнгөөр буюу сургалтын төлбөрөөр цалинжиж амьдарсан тэгээд зөрүүлээд хүүхдүүдэд нь баярхаад сууж байдаг тийм л увиагүй хүн шүү дээ.
Урангуа бол хамт ажиллагсаддаа их халтай хүн. Бидийг залуу байхад тэднийхийг хятад гаралтайг хүн бүр л мэддэг байлаа. одоо ч хүмүүс мэдхээ байж дээ
Аав болон өөрөө худлаа түүхээр дагнасан гэсэн үг үү? Үр ач нар нь залруулах болтугай.
Shaana biz
Шаана биз
Энэ хүний докторын гарчиг нь гайхахаар сүрхий сэдэв биш байна
Энэ хүний докторын гарчиг нь гайхахаар сүрхий сэдэв биш байна