МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 27 /DW/. Украины дайн үргэлжилж байгаа энэ үед ОХУ хязгааргүй тусгалтай, цөмийн хөдөлгүүр бүхий “Буревестник” далавчит пуужинг туршжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимовтой уулзах үеэрээ мэдэгдсэнийг Кремлийн цахим хуудсанд ням гарагт мэдээлсэн байна.
В.Путиний хэлснээр, өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын зэвсэгт хүчин стратегийн давшилтын сургуулилалт хийж, түүний хүрээнд “стратегийн цөмийн хүчний гурван бүрэлдэхүүн хэсгийн сургуулилалтын болон байлдааны харвалтыг” гүйцэтгэж, “ирээдүйтэй зэвсгүүдийн загваруудыг” туршсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч “Буревестник”-ийг онцгой зэвсэг хэмээн тодорхойлоод "Энэ бол дэлхий дээр өөр хэнд ч байхгүй бүтээгдэхүүн юм. Бид энэ зэвсгийг зэвсэгт хүчинд ашиглуулах дэд бүтцийг бэлтгэж эхлэх, ашиглах боломжит аргуудыг тодорхойлох хэрэгтэй" гэж хэлжээ. Ерөнхий штабын даргын мэдэгдсэнээр, “Буревестник”-ийг 10 дугаар сарын 21-нд туршсан бөгөөд пуужин 14 000 км зайг туулж, 5 цаг орчим агаарт байжээ. "Пуужингийн техникийн үзүүлэлтүүд ямар ч зайд өндөр хамгаалалттай объект руу баталгаатай нарийвчлалтай ашиглах боломжтойг харуулж байна" гэж Герасимов мэдэгджээ.
“Буревестник” пуужинг туршсан талаар барууны цэргийнхэн одоогоор тайлбар хийгээгүй байна.
НАТО-гийн хувилбараар “Skyfall” гэгддэг “Буревестник” пуужинг 10 гаруй жилийн турш боловсронгуй болгосоор байгаа юм. Уг пуужинг хөдөлгүүрт нь суурилуулсан жижиг цөмийн реактороор тэжээгддэг бөгөөд онолын хувьд пуужинг хэдэн өдрийн турш агаарт байлгах боломжтой. Skyfall нь “цөмийн цэнэгт хошуу тээх, дэлхийг нам өндөрт тойрон нисэх, пуужингаас хамгаалах системүүдэд өртөхгүйгээр тойрон гарах, уулархаг газраар нуугдан нисэх, цөмийн цэнэгт хошууг урьдчилан тааварлашгүй газарт унагах” чадалтай гэж Цөмийн аюулын эсрэг Вашингтоны санаачилгын (Washington Initiative on Nuclear Threats) 2019 оны тайланд дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 10 сарын 27,
2025

Сэтгэгдэл9
Путин ах дээр нь суугаад нисэж үзсэн гэсэн үнэн болов уу?
Их даарсан гэж мэдэгдэл хийсэн
Гях,,,гяхх,,гяхх,,,бөгспутин яах гэж байгаам энэ аналоговнетоороо,,,,цөмийн дайн хийх гэж байгаамуу,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
орос өөрийгөө бүрэн хамгаалах чадалтай улс Америк орсоос 30 жилээр хоцорч яваа
Ямар ч байсан украынд тамогавк өгч болохгүй гэдгийг Трамп ойлгосон байгаа юм.
Томагавкгүй ч болоод л байгаа юмшдээ,,,монголд хүртэл хомсдол болтол нь нефтийн үйлдвэрүүдийг нь дрондоод л ,,,,,конец фильма,,,,томагавктай бол цаг хугацааг хурдасгаад,,,,бөгспутины оросын босоо бүгдийг хэвтээ болгочих юм байгаам,,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Бас нэг армата сармата шиг нет аналогов. хийсэн юм байлгүй дээ.Энэ армата танкийг харсан хүн байна уу ?
Гях,,,гяхх,,гяхх,,,бөгспутины “””нисдэг чернобыль””””гэж байгаам,,,,саран дээр ганц картонон хайрцаг эвтэйхэн тавьчихаж чадахгүй байж,,,,цөмийн хөдөлгүүр хийлээ юу,,,,гитлерийн фау пуужин шиг вундервафел юмдаа,,,,чааваас,,,,
буревестник гэдэг бол ануу их орсын зохиолч МАКСИМ ГОРЬКИЙН шуурга сөрөн тэмцэгч дууч шувууны нэрээ буревестник пво-оос зайлж чаднаа