Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд Од групп ХХК-ийн "ОД ГРУПП" баг, М-СИ-ЭС группийн “MCS ENERGY” багтай учраа тааран барилдсанаас “MCS ENERGY” баг 13:12-оор эхний ялалтаа авлаа.
“MCS ENERGY” багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /2/, аймгийн арслан Д.Аззаяа /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/, нийт 13 даваа авсан бол Од групп багт улсын аварга О.Хангай /2/, улсын заан Д.Хүдэрбулга /4/, улсын харцага Г.Ганхуяг /2/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /0/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /3/, нийт 12 даваа авсан юм.
АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ, СКАЙТЕЛ” баг Хэрэйд ХХК-ийн “ХҮЛЭГҮ” багтай учраа тааран барилдсанаас АПУ-Скайтел баг 20:5-аар илт давуу ялалт авав.
“АПУ, СКАЙТЕЛ” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /1/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /4/, нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Д.Анар /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Е.Көптилек /0/, улсын заан Д.Серик /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, улсын харцага Г.Бадрах /2/, улсын харцага Э.Даш /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /1/ нийт 5 даваа авлаа. Дараагийн барилдаан аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Өсвөр үе, Залуучуудын УАШБ-аар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл1
Одоо бол хуульгүй хулгай хийсэн новшнуудыг алах хэрэгтэй. Монголын ард түмэн 2024 онд сонголтоо хийсэн. Өгөр толгой Хүрэлсүхэд итгэх хүн одоо байхгүй. Хүрэлсүхээ чи, 2027 оныг хүлээхгүй огцорч мэднэ шүү. Монголын төртэй ямар ч гэрээгүй ухаа худагаас нүүрс хулгайлж байгаа Оджаргалын толгойг тасдах болсон.