Ерөнхий сайд Г.Занданшатар шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа компанийг олж тогтоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцохыг албан тушаалтнуудад үүрэг болгосон. Түүний энэ үг шатахууны зохиомол хомсдол үүсгэх зорилготой хүмүүс бодитоор байгааг нэг талаас нотолж байна. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр О.Содбилэг ажиллах болсонтой шатахууны хомсдол яагаад ч юм цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь хачирхалтай. УИХ-ын гишүүн асан О.Содбилэг "Петровис" компанийн эзэн гэдгийг монголчууд мэднэ. Анх "Нефть импорт концерн" улсын мэдэлд байхад "Эрдэнэт" үйлдвэрийн мөнгөөр хувьчилж авсан гэж тухайн үед хэвлэлээр шуугиж байв. Хэрэг хуучирдаггүй, хэрээ цайдаггүй гэдэгчлэн энэ хувьчлалын хуудуутай маапаантай асуудлыг дахин сөхөж, мухарлах шаардлагатай.
О.Содбилэг УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллах болсноор улс төрд эргэн иржээ.
Хачирхалтай нь түүний шинэ албан тушаалтай хамт шатахууны хомсдол гэнэт нүүрлэсэн. Шатахуун импортлогч компаниуд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч "Петровис-ын ШТС-ууд нөөцтэй хэрнээ өгөхгүй байгаа талаар жолооч нар гомдоллох боллоо. Учир нь АҮЭБЯ-ны албан мэдээлэлд сүүлийн 48 цагийн хугацаанд Петровисын нөөцийн агуулахад 1200 тонн АИ92 шатахуун буусан гэжээ. Эндээс харвал О.Содбилэг шатахуун борлуулах тусгай зөвшөөрлөөрөө улс төр хийж, зохиомол хомсдол үүсгээд байна уу гэх асуулт, хардлага гарна. Зуд болоход нохой зоолно гэдэг шиг зохиомол хомсдол үүсгэж, Засгийн газрыг муухай харагдуулах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэл, учиг байгаа учраас Ерөнхий сайд шалгаж тогтоох үүрэг өгсөн байж таарна. Шатахууны зохиомол хомсдол үүсгэх замаар улс төрийн шантааж хийсэн нь нотлогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Шатахуун бол төр юм гэх үгийн цаана ч иймэрхүү зохиомол хомсдол үүсгэдэг, үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг шударга бус өрсөлдөөн энэ салбарт амь бөхтэй оршсоор байгааг илтгэсээр байна.
Б.Намуун
Ням - 11 сарын 23,
2025

Сэтгэгдэл10
Эрхийг цуцлаад эзэн нь ард түмэн гэдгийг мэдрүүл.
Бензинээр тасалж ЗГ-ыг эсрэг үймээн самуун дэгдээх зорилгоор нүүрсчид колонкйн эзэдтэй хуйвалдаад бгаан бишүү? ТЕГ шалгаачээ.
"Ард түмэн" гэж яг юу, хаана байгаа юм бэ?? Хийсвэр ойлголт!! Улс төрчдийн өмсдөг хиртэй, нустай баг!!! Төрийн өмч гэж байхаас биш "Ард түмний өмч" гэж байдаггүй юм!!! Аль ч хуулийнд ийм нэр томъёо байхгүй!!!
ЭЦЭГ НЬ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ !!! ЭНЭ НОВШИЙН ГӨЛӨГ ЧАДАХЫН ДЭЭДЭЭР ЧАДНА !!! АРД НЬ Ц.НЯМДОРЖ ТУРХИРЧ АМАРБАЯСГАЛАН , ОЮУНЭРДЭНЭ НАРЫГ ДЭМЖИН СУУГАА !!!
Dear Mongols: This conflicts of scavengers will end soon. You,Mongols,demand Human Dignity and Freedom and Justice. Afraid of nothing peaceful demand is the road to freedom. The wealth of the nation is stolen.The trust of the nation is broken The Dream of the nation has killed. Demolish and bulldoze all. Sincerely Iron Leader the Great
Шатахуун байсаар байхад 92 дууссан гээд хүн авахгүй байгаа 95 аа зараад байгаа чинь духан дээр чинь бичээстэй байна шүү дээ . Хойд хөрш улс маань биднийг шатахуунаар таслах ямар ч санаагүй , за дээр нь бид чинь мөнгөө төлөөд авч байгаа шүү дээ . Энд улс төр хийх гэж байгаа бол эхлээд тэрнийгээ зарла хэн ойлгох юм бэ ???
Шатахууны үнэ, хамгамжид Нийлүүлэгчид, тодорхой улс төрийн хүчин, хүмүүс гэхээсээ илүү ТОГТОЛЦОО л маш их нөлөөтэй. Үнээ бүү хяна, тусгай завшөөрлгүй болго, УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ-тэй болгох!!!. Шатахуун хомсдлоо гээд л хэмлэлцээд" байгаа боловч гудамжаар дүүрэн машин, түгжрэл, утаа униар, уур бухимдал. Бие засахдаа хүртэл машин хөлөглөдөг юмуу, хайшаа юм?!. Нийтийн тээвэр тасралтгүй сайн л үйлчилж байгаа ш дээ, жаахан явган алхсан ч яадаг юм, ккк...
Бензинээр тасалж ЗГ-ыг эсрэг үймээн самуун дэгдээх зорилгоор нүүрсчид колонкйн эзэдтэй хуйвалдаад бгаан бишүү? ТЕГ шалгаачээ.
Энэ бол төрийн эсрэг, ард түмнийхээ зовлон дээр зоолж бгаа онц ноцтой гэмт хэрэг
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зайлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.