sonin.mn

Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор Бахрайн улсын Манама хотноо зохиогдож буй Азийн залуучуудын III наадам оролцох Ө.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай жюү жицүгийн залуучуудын шигшээ багийн тамирчид Өнөөдөр эх орноосоо мордлоо.


Тус наадамд 17 тамирчин, 1 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.


Баг тамирчдадаа амжилт хүсье! Энэхүү наадамд 45 улсын 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 Тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна.

МОНГОЛЫН БАГАА ДЭМЖИЦГЭЭЕ