Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой уг тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Малайз, БНСУ, Австрали зэрэг 16 улсын 677 хүүхэд зургаан насны ангилалд оюун ухаанаа сорьж байна. ОХУ Азийн шатрын холбоонд хоёр жилийн өмнө элсэн орсон бөгөөд тус улсын шатарчид энэ жил анх удаа уг тэмцээнд оролцож байна.
Манай улсаас хамгийн олон буюу 400 гаруй хүүхэд оролцож байна. Тэмцээн 9 өдөр үргэлжилнэ. Тэмцээнийг нээж Монголын Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар үг хэллээ.
Шатрын их гүрнүүд ази тивд байдаг. Энэ утгаараа ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бол дэлхийн энтэй өрсөлдөөн гэж үздэг. Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үзэж байна. Ийм учраас шатрыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх, хүүхэд бүрийг оюуны спортоор хичээллэх боломж, нөхцөлийг үндэсний хэмжээнд бүрдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар зорьж байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчин Олон улсын шатрын холбооны дүрмээр шууд олон улсын цолтой болно. Мөн дараа жилийн тэмцээнд оролцох эрхээ авдаг юм байна.
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл12
Туулын урсгалыг өөрчлөх бодлого бод эргүү Занданшатар минь. Юуны шатар гэж, зугаа цэнгэл хөөсөн эргүү вэ. Чамд шатар тоглох зав байгаа бол ерөнхий сайдаасаа буу.
зандковт дуртай бишээ. гэхдээ өнөөдөр сатурдэй
туул
shepherd moon
Архины цагаан солио туссан гэлтэй аашилж байгаа хүн дээ
Угаасаа Мөнхийн согтуу шт… С.Амарсайхан ерөнхий сайд болох ёстой хүн дэ..
Занданшатар архичин ажлаа өгөөд наад шатараа хөө. Монголын ерөнхий сайдын ажлыг хийж чадахгүй гахай хамарт царайлах ямар хэрэг байна вэ энэ архичинд.
zandan satar aa;;;;chi ene ylasiig ylasiin daitai bolgo?Odoo baigaagaaraa bol doromjhon baina........doroitson baina,ard tymen zobj sanalj baina.ene bygdtei tyystai hyrdtai ajillahgyi bol?...chamaig ch gesen zailuulna...................................
Азийн орнуудад доорд үзэж, мал шиг аашилдаг Оросууд энэ тэмцээнд оролцох нь эндүүрэл.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зайлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
Донгосоод бай !
Zandansatar aa!!!chamd satar hamaagyi ee,mal aa