sonin.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 12-р сарын 23-ны өдөр хэлэхдээ, "Украин Улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг өндөр хэмжээнд чухалчилж, тус улстай солилцоо хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийг хүсэж байна" гэжээ.


Владимир Зеленский мөн өдөр Украины нийслэл Киевт Хятадаас Украинд суух шинэ элчин сайд Ма Шэнкүний итгэмжлэх жуух бичгийг хүлээн авчээ. Тэрээр энэ үеэрээ: "Хятад, Украины харилцаа эрүүл саруул хөгжиж байгааг өндрөөр үнэлж, Хятад улстай бүх шатны солилцоогоо улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн бол

Ма Шэнкүнь хэлэхдээ, "Хятад, Украин бол стратегийн түншүүд юм. Хятадын тал Хятад, Украины харилцааг ямагт урт хугацааны хэтийн төлөвөөс авч үзэж, төлөвлөж ирсэн, Украины талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Украины харилцааг хадгалж, хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээхэд бэлэн байна" гэсэн байна.


Г.Бямба