ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /Deadline/. Америкийн “Disney” студи энэ онд дэлхийн кино театруудын дотроос 5 тэрбум ам.долларын /дотоодын кино театруудаас 2 тэрбум, гадаадын кино театруудаас 5 тэрбум/ орлого олсон цорын ганц компани болжээ. Энэ онд “Disney” киностуди АНУ-ын дотоодын кино театруудаас олсон орлогоороо дээд амжилт тогтоож, таван киног дэлгэцнээ гаргаснаас гурав нь хамгийн их ашиг олсон кино болжээ. Тодруулбал, "Inside Out-2", Марвелийн супер баатрууд болох "Deadpool and Wolverine", "Moana-2" хүүхэлдэйн кинонууд юм.
Кино найруулагч Келси Маннын бүтээсэн "Inside Out-2" хүүхэлдэй кино нь түүхэн дэх хамгийн их орлого олсон хүүхэлдэйн кино болжээ. Уг кино дэлхий даяар 1.46 тэрбум ам.доллар, АНУ-д 652.9 сая ам.долларын орлого олсон байна.
Харин "Deadpool and Wolverine" нь дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарснаас хойш сар хүрэхгүй хугацаанд дэлхийн кино театруудаас 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсноор түүхэн дэх хамгийн өндөр ашиг олсон R үнэлгээтэй кино болов.
"Moana-2" хүүхэлдэйн кино Америкийн зах зээлээс 342 сая ам.долларын орлогыг “Disney” компанид авчирчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Бас PC PS5 тоглоом үйлдвэрлэгч компаниуд жилд олон тэрбум долларын орлого олдог.