-Манай үе үеийн Засгийн газрууд чөмгөө дундартал ажилладаг. Сайд дарга нар, улс төрчид нь шар махтайгаа хатдаг, хүлээн зөвшөөрч байна. Амласнаа, зориглосноо хэрэгжүүлж чаддаггүй, эсвэл амждаггүй байсаар халаагаа өгдөг.
Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул нийслэл хотыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлдэг.
Мартчихаагүй байна, би л лав. Тод санаж байна. Мөрөөдөж байна. Багцаагаар 15 жилийн өмнөх эвслийн Засгийн газрын шийдвэр. Сайншандад аж үйлдвэрийн парк-хот байгуулах. Хөгжил дэвшилд нэн хэрэгтэй хамтын шийдвэр гаргалаа гэж сайрхаж, тэр парк руугаа нийслэлээс 300 мянган хүн амыг нүүлгэн шилжүүлж шинэ хот үүсгэх тухай ам уралдан ярьцгааж байв. Улаанбаатараас гадна Монголд хоёр дахь том хот буй болгох тухай мэргэн санааг бид цөхөртлөө хүлээгээд 15 жилийг ардаа орхижээ. Ард түмнийг, нийслэлчүүдийг шаналган хүлээлгэж буй энэ шийдвэрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон халхавч дор шүүрч аваад хэрэгжүүлчихэж болдоггүй юм уу? Арван хэдэн жил нийслэлчүүд аваар ослын байдалд, гамшгийн өмнөх нөхцөлд, эсвэл хорт утааны гамшиг дор өвөлжиж байгааг 2025 оноор төгсгөл болгочих зүрх зориг алга уу Та нарт хэмээн эвслийн ээлжит Засгийн газарт хандуулан асуулт тавьж ам асууя.
Сайншандад аж үйлдвэрийн парк-хот байгуулах тухай бэлээхэн улс төрийн хамтын шийдвэр, тооцоо судалгаа, ТЭЗҮ, ард түмний хүлээлт байгааг шүүрч аваад хэрэгжүүлчих улс төрийн зориг Та нарт алга уу?
Миний өмнөх нийтлэлийн дор ийм нэг сэтгэгдэл явна лээ. “Тэгээд 1.6 сая хүн нэг жалганд пиг жихчихээд өдөр бүр түгжирч стрессдээд 20 жил утааны хэрүүл хийж байна. Ийм улсын удирдлагууд энд тэнд гуйлга гуйж явахаар хэн тааламжтай найрсаг хандхав. Тэрийгээ нэг их сүрхий ажил хийж байна гэж санан сонин хэвлэлээр бөмбөгдөнө, шившгийн” гэжээ. Миний бичдэг бол тун энгийн юм шүү дээ, цаанаа. Энэ нийслэл чинь ачааллаа огтоос даахгүй болжээ. Ачаалал даалгах төр-засгийн бүх бодлого чармайлт зөвхөн ганцхан өвлийг эсэн мэнд давахад л чиглэж байна. Нийслэлүүдийг бослого самуунд хүргэчихгүй аргацаахад л чиглэж байна. Ердөө нуман тулгуурт аваар ослын байдалд өвөлжүүлж байна. Цус харвах шахсан хэдэн сайд нар УИХ дээрээ өөрсдийгөө зөвтгөхөөс өөрөөр юу ч хийж чадахгүй байна. Хөөрхий эхнэр хүүхэд нь жаргаж суудаг бол утаа түгжрэл, эрчим хүч, эрүүл мэнд хариуцсан сайд нар чинь яг цус харвахын даваан дээр байна. Өрөвдмөөр.
Утааг монгол хүн л тарьдаг. Энэ бол тун энгийн логик. Түгжрэлийг монгол хүн л тарьдаг. Мод тарьдаг шигээ гай зовлонгоо монгол хүн өөрсдөө тарьдаг. Иймд миний дэвшүүлсэн санаа бол нийслэлээ задла аа, тараа, нүүлгэ. Бэлээхэн Сайншанд нийслэлчүүдийг угтан авахад бэлэн байхаар улс төрийн шийдвэрийг С.Баярын Засгийн газар гаргачихсан (сайд нар Х.Баттулга, Л.Гансүх, цаашаа хэн хэн ч билээ) байнаа, түүнийг хэрэгжүүлээд одоо 300 мянган иргэдээ Дорноговь аймаг руу нүүлгэе ээ. Ерөнхийлөгчийн дараагийн ээлжит ажлын уулзалт мэдээж дахиад л утаанд төвлөрбөл аймгуудын Засаг дарга нар, ИТХ-ын дарга нарыг байлцуулж байгаад нийслэлээс унаган уугуул иргэдээ татаж авч аймгаа бэхжүүлж хөгжүүлэх хатуу үүрэг даалгавар өгүүлмээр байна санж.
Улаанбаатар хотын дарга нар утааны өмнө 75-аар бууж өгч цагаан туг өргөхийн босгон дээр байна. Тэд хүн юм чинь шаналаж байна, бас л цус харвахын босгон дээр эрүүл мэнд тархи нервээ сүйтгэж явна. Иймд тэдний зовлонг нийт 21 аймагтаа тараан үүрүүлж улс хотлоороо нийслэлийн хэт ачаалал, утаа, түгжрэлтэй тэмцэе!
Ийм л саналыг би улиг болтол бичээд байна. Бичсээр ч байх болно. “Хэвийн түвшнээс 25 дахин их утаатай орчинд улаанбаатарчууд амьдарч байна” гэсэн нийтлэл сайтад тавигджээ. Тэнд бичсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа гээд тоо баримт дурджээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. ДЭМБ-аас тогтоосон утааны дээд хэмжээнээс Улаанбаатар хот 4 дахин их хэмжээний утаатай байна.
Тогтоогдсон хэвийн түвшнээс даруй 25 дахин их утаатай орчинд нийслэл улаанбаатарчууд амьдарч байна. Жилээс жилд утаанаас үүдэлтэй, амьсгалын замын өвчлөлөөр иргэд хэдэн зуугаараа нас барж байна. Жилд дунджаар нас барж буй хүмүүсийн 15% нь бага насны хүүхдүүд байна гэжээ. Цааш нь эшлэхээ больё.
Аваар ослын байдалд, гамшгийн өмнөх нөхцөлд, хорт утааны гамшиг дор өвөлждөг энэ тамд эцэс төгсгөл гэж байна уу? Мөнхөд ийм байж дараагийн бүх Засгийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдал өвөл болгон зарласаар XXI зууныг туулах уу? Онц байдал хаяанд ирчихсэн юм биш үү? Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гээд байгаа чинь жинхэнэ ТАМ юм биш үү? ДИВААЖИН-гаа болъё. Зүгээр л ТАМ-аасаа салъя!
Д.Баярхүү
Сэтгэгдэл19
преинженеринг няат угольный брикет няат одоо яах оо
Цахилгаан станцаа барихгүй, цэвэр бохироо шийдэхгүй, хотоо тэлэх биш улам чигжиж хороолол босгоод байгааг харвал эрх баригчид түгжрэл утааг шийдэх сонирхолгүй. Одоо нийгмийн арай дөнгүүр хэсэг нь сайнаар бодвол хөдөө гарч амьдрал босгох, үгүй бол гадаадад цагаачлах зам л бн. Утаа түгжрэл хоёрыг тоглоом гэж бодоод байгаамуу? Арай ухаалаг, мөнгөтэй, чадвартай хүмүүс Монголыг орхисоор бн
түгжирэл сааруулах гэж ярих болохоос хэтрэхгүй байна. Хэрэв УБ хотыг задлья гэж байгаа бол хөдөө орон нутгийнхаа НӨЁБ-ын төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж, түүнд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй. Түүнээс зах зээлийн нийгэмд төсвийн эрх мэдэлгүйгээр юу ч хөгжихгүй. НӨЁБ нь хуулиар зохицуулагдаагүй бүх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй гэх боловч хуулиар төсвийн бүх эрхийг хаасан. Өөр хэлбэл төсвийг ИТХ хэдхэн зүйл заалтын хүрээнд ёсчилж байна.
Үнээн. Амьдрал баян. хуваарилагдсан хэдэн төгрөгөө бие даагаад шийдчихдэг болбол орон нутаг өөр өөрийн онцлог, давуу байдалд тулгуурлаад хөгжлийн гарц шийдлээ олоод өрсөлдөөд эхлэнэ дээ. Одоогийн хязгаарлагдмал эрх мэдлийн орчинд орон нутаг хөгжихгүй .
Last one what turn off light.The siilly girl tirn off light
Fkn silly kkkk off .Mgl fkn funny
Угаасаа нийслэл хот янз бүрийн ил далд тахалд нэрвэгдсээр дуусдлаа.
чөмөг сорлоо ч гэх шиг. таших чөмөггүй
Угаасаа нийслэл хот янз бүрийн ил далд тахалд нэрвэгдсээр дуусдлаа.
shandiin mungiig shaasan hulgaich unuudur gishuun bolood horoo nairuulaad l yvj bg ym bishuu?
Гахай шалбаагандаа жаргалтай гэгчээр монголчууд энэ байдалдаа жаргалтай байгаа юм ! Хот үзээгүй монголчууд хот үүсгээд шавааралдаад байхдаа дуртай жаргалтай байгаа юм ! Юу ч байхгүй говийн цөлийн Сайншанд ру хэн явах вэ дэ ! Залуу хүмүүс одоо Солонгос Япон Австрали Швёд гээд гадаад улс ру л явахыг ганцхан бодож байгааг жүүд Баярхүү чи мэдэж байна уу ! Нэг бол гишүүн бол чадахгүй бол гадаад яв өөр сонголт алга байна !
улс төрчид өөрсдийгөө нэрлэдэг сахалтай цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоом болсоор байгаад дуусах нь дээ, Монголчууд :( ... ямар ч ажил хийж чадваргүй, худлаа бурж, өлөнтөж төсвийн мөнгө идэхээс өөр чадах юм юу ч байхгүй ... п
Улаанбаатарт гэгч юм нэмэх хэрэггүй Утаа түгжрэл буурахгүй Улаанбаатарт зардаг мөнгөө өөр газарт зориулХотод одоо гэгч төгрөг зарах хэрэггүй орц нийгмийн үед Цэдэнбал дарга чинь маш айхтар хүн байж Салбар бүрт Оросын мэргэжилтэнгүүд зөвлөдөг байсан Манайхан том хотыг авч явж чадахгүй бна Туршлага ч байхгүй Нүүдэлчид шүү дэ Ширэнгэн цемент босгоод хотоо түгжээд хаясан тэнэг хүмүүс Юу тарина түүнээ хураана Үйл ийн үр хаалга андуураагүй Буруу үйл хийсний гай гамшиг нүүрлэжээ Одоо яаж гарахаа мэдэхээ байсанХадөөдөө ажлын байртай сайн эмнэлэгтэй Их дээд сургуультай бол хүмүүс хотруу шавахгүй
Үнэн. Соц.нийгмийн үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд зааж сургадаг байсан тулдаа утаа, түгжрэлгүй байсан. Тэднээс юм сурсан мэргэжилтнүүд тэтгэвэртээ гарцгаажээ. Эргээд зөвлөе гэхээр хөгшин төгцөгүүд гээд ад үзэцгээгээд байхаар утаандаа хордож үхэцгээ дээ.
Маш зөвийг бичиж байна шүү. Тусгаж авдаг ч болоосой...
Шинэ залуу үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Энэ мэтчилэн дандаа хүчээр юмыг шийдэх гэсэн социалист сэтгэлгээнээс өөр ухаан алга. Сая гаруйхан хүн амтай хотоо яасан их юманд боддог юм. Тэр олон сая хүн амтай хотууд яаж болж байгаа юм. Дэлхийд ганцаараа хотын асуудал шийдэх гэж байгаа юм шиг. За зээлээ дагаж асуудал шийдэгддэг болохоос дуртай газраа хот байгуулаад хүчээр хүмүүсийг аваачаад баялаг юм биш.
Зүүн бүсдээ Дорнодын Чойбалсан хотыг, баруун бүсдээ ховд хотыг бүсийн төв болгоод хөгжүүлье. Төвийн бүсдээ Хархориныг хот болгоё. Тэгээд бүсчилээд хөгжүүлье гээд яриад л байсан яриад л байсан. Хий хоосон чалчихаас цаашгүй юм. Дээрээс нь ардчилсан тогтолцооны дагуу 4 жил болоод бүх дарга цэрэг нь солигдоод өөрчилөгдөөд байдаг болохоор ямар нэг бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй болчихоод бншдээ. Бүсчилсэн хөгжил ярьж байсан тухайн дарга өдийд шал өөр ажил хийчихсэн явж байгаа. Оронд нь ажил авсан хүн нь өмнөх хүнийхээ сайн сайхан юмыг нь хэрэгжүүлнэ гэж байхгүй. Хүний юмыг хэрэгжүүлэхгүй гэж үзнэ. Ингээд байхаар чинь яаж бодлого хэрэгжүүлэх юм. Хотын дарга ч гэсэн 4 жил ажиллаад дараагийн хүн гарч ирэхээр чинь яаж урт хугацааны тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх юм. Энэ ардчилсан тогтолцоо чинь монгол улсыг баллаад байнашдээ.
энэ их мэдэгчид ярихгүй сэдэв гэж алгаа ккк нөгөө хүрзээр байлдаад бгаа Оросын тухайгаа ярил даа
энэ их мэдэгчид ярихгүй сэдэв гэж алгаа ккк нөгөө хүрзээр байлдаад бгаа Оросын тухайгаа ярил даа