Монгол Улсын Засгийн газар 2025 оныг "Залуучуудын жил" болгон зарласантай холбоотойгоор Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифтай уулзлаа. Энэхүү уулзалтаар Хүн амын сангийн судалгаанд тулгуурлан залуучуудад тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн идэвх, оролцоог дэмжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар ярилцаж, НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох, баримт бичгүүдийг шинэчлэхээр тохиролцов.
Сэтгэгдэл0