sonin.mn

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2017 онд батлагдсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-аас "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн төслийг боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.


Энэ хүрээнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн Ө.Шижир нар хуралдаанд оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон 2025 оныг "Залуучуудын жил" болгон зарласантай холбоотойгоор харилцан мэдээлэл солилцож, Улсын Их Хурал болон Засгийн газрын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо. Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар ярилцав.


Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, залуу гэр бүлд зориулсан урьдчилгаа төлбөр, хүүгийн таатай нөхцөл бүхий орон сууцны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр зорилтыг бодитой хэрэгжүүлэхийн тулд уялдаа холбоог бэхжүүлж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг онцоллоо.