sonin.mn

ССАЖЗ-ын сайд Ч.Номин “United Airlines” компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диаз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. АНУ-ын тэргүүлэх агаарын тээвэрлэгч “United Airlines” компани 2025 оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэж эхлэх төлөвлөгөөгөө зарласан.


Энэхүү шийдвэртэй холбогдуулан өнөөдөр "United Airlines" компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диазтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал "United Airlines" авиа компани Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэх бөгөөд үүнтэй холбогдуулан АНУ төдийгүй Хойд Америкийн бүс нутгийн жуулчдыг татах сонирхолтой байгааг дуулгав. Мөн долоо хоногт гурван удаагийн нислэг үйлдэх, олон улсын нислэгийн системд Монгол Улсыг чиглэсэн нислэгүүдийг нэмэх асуудлыг хэлэлцэв.


Энэхүү нислэгийн чиглэл нь Хойд Америкийн жуулчдыг татах, тийзний үнэ буурах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.