Байгалийн Түүхийн Музей, Хятадын Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Музейн хамтын ажиллагааны хүрээнд Шанхай хотод 2024 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Одон орон судлалын музей ба Планетариумын ирээдүй 2024" сэдэвт олон улсын симпозиумд эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мягмарсүрэн, үзэсгэлэнгийн куратор Ц.Ариун-Ундрал нар оролцлоо. Тэд симпозиумын үеэр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын үзүүллэг дэглэлттэй холбогдуулан "Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музейн бүтээн байгуулалт болон Планетариум" сэдэвт илтгэл амжилттай хэлэлцүүлэв.
Тус симпозиум нь одон орон судлалын музей болон Шинжлэх ухааны музейнүүдийн эргэн тойронд тулгамдаж буй томоохон асуудлуудыг идэвхтэй хэлэлцүүлэн, зохистой шийдлийг эрэлхийлэх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрийн судлаачид цуглардаг ба энэ удаа 12 улсын 60 гаруй хүн оролцов. Энэхүү нэр хүндтэй симпозиумд Байгалийн түүхийн музейн төлөөлөл амжилттай оролцсоноор музейн хүний нөөцийн чадавх дээшлэхийн зэрэгцээ цаашид энэ төрлийн музейнүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлэх таатай боломж бүрдлээ.
Сэтгэгдэл0