Цензургүй гүтгэлэгт архивын материалд үндэслэн хариуг өгье.
Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцлаа. Лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авлаа. Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү дуугарсан. Миний санахын Монголын олон улстөрчдийг, нэртэй зүстэй олон хүнийг хятад хэмээн Женкогийнхон цоллож, харлуулж ирсэн. Хятадаараа цоллуулсан тэд тайлбар хийлгүй дуугүй өнгөрөөсөн, олон нийт ч тэднийг хятад хэмээн итгэсээр өнөөг хүрсэн. Худал үнэнийг ялдаг, эвлүүлэг нь бодит баримтыг дийлдэг байж хэрхэвч болохгүй ээ.
Би удам угсаагаа сайн мэднэ л дээ. Гэхдээ баримт үзүүлэн ярих нь зөв хэмээн шинэ оны ажлын эхний өдрийг хүлээсэн юм. Та бүхэнд Үндэсний төв архивын материалуудыг үзүүлж тайлбарлая.
1. Ээж маань намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтартаа “…Миний төрсөн эцэг Хүүхээ нь Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайт гэдэг газар 1909 онд ард Баяны 2-р хүү болон төрсөн. Ингээд 1928 онд Увс аймгийн Давст сумын ард Хөхийн Цэндтэй суугаад 3 хүүхэд төрүүлэн амьдарч байсан юм. Миний эцэг Хүүхээ нь 1930-1934 онуудад сумын дарга, нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж явсан. 1938 онд нас барсан….учир өөрийн өвөг эцэг Баяны гар дээр хүмүүжих болсон юм… Миний өвөг эцэг Баян Увс аймгийн Давст сумын нутаг Хөндлөнгийн гол гэдэг газар 1883 онд ард Увшийн 1-р хүү болон төрсөн юм…” гэж бичжээ. Товчхондоо миний ээж Аажаагийн эцэг нь Хүүхээ ч эцэг нь нас барсны дараа өвөөгөөрөө овоглох болжээ. Ээжийн 3 үеийн намтарыг доор зургаар оруулав.
2…1927 оны тооллогын бүртгэлийн 27-р хуудасны 213-р бүртгэлд: өрхийн тэргүүн Хүүхээ 20 настай, эрэгтэй, эцэг Баян, 43 настай, ах Жамба 44 настай, лам, Лэгшид 22 настай, лам, эх Түвшин 36 настай, хүүхэн Билэг 13 настай, хүүхэн Юнгэр 4 настай гэж бүртгэгдсэн байна. Энэ бүртгэл бол ээжийн эцэг Хүүхээ, өвөө Баян нарын тооллогын материал юм. Ээж маань энэ үед төрөөгүй байжээ. Энэхүү бүртгэлийг доор зургаар оруулав. Сонирхуулахад ээжийн талынхан энэхүү тооллогын 213-р бүртгэлд байгаа бол Цэдэнбал даргынх 189-р бүртгэлд, Өлзийтийн Бадрах сайдынх 164-р бүртгэлд байна лээ. Сайхан л санагдлаа. Зүстэй, нэртэй хүмүүстэй айл саахалт явж байжээ.
3. “…1933 оны тооллогын 58-р хуудсанд: өрхийн тэргүүн Увшийн Баян, 48 настай, эрэгтэй, монгол, ах Увшийн Жамба, 49 настай, лам, монгол, эхнэр Дорины Түвшин, охин Баяны Юнгэрэн, 9 настай, монгол гэж бүртгэжээ”. 1933 оны хүн амын тооллого дээр анх удаа монголчуудаа монгол, оросуудыг орос, хятадуудыг хятад, түвдүүдийг түвд, бусдыг нь бусад угсаатан гэж бүртгэсэн юм байна лээ. Ээжийн талынхан бүгдээрээ монгол гэж дээр бүртгэсэн байгааг анзаарна биз ээ. Жич: дээрх бүртгэлд буй лам Увшийн Жамбыг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 7-р сарын 1-ний шийдвэрээр буудан алж, бүх хөрөнгийг нь хураан авсан байдаг бөгөөд Дээд шүүхийн 1992 оны 8-р сарын 15-ны шийдвэрээр цагаатгасан байдаг юм. Шүүхийн материалыг дэлгэц дээрээс утсаар авч бас доор оруулав.
4. “…1933 оны тооллогын бүртгэлийн 38-р хуудсанд: өрхийн тэргүүн Баяны Хүүхээ, 26 настай, эрэгтэй, монгол, ах Баяны Лэгшид, 28 настай, лам, монгол, эхнэр Хөхийн Хорлоо, эмэгтэй, монгол, охин Хүүхээгийн Юмсүрэн, 5 настай, монгол, охин Хүүхээгийн Тогтуур, 4 настай, монгол гэж бүртгэгджээ. Ээжийн 2 эгч төрчихсөн, ээж маань төрөөгүй л байжээ. Бүртгэл, лавлагааг зургаар оруулав. Жич: 1933 оны хүн амын тооллогоор Увсад 115 Баян нэртэй хүн бүртгэгдсэн байна лээ. Гүтгэгчид Увсад цор ганц Баян гэдэг хүн байсан гэж байсныг энд сануулъя.
5. “…1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 62-р хуудсанд: өрхийн тэргүүн Увшийн Баян, 59 настай, эрэгтэй, дөрвөд, Дорины Түвшин, 54 настай, эмэгтэй дөрвөд, Баяны Юмсүрэн, 16 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Тогтуур, 15 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Аажаа, 11 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Санжжав, 3 настай, эмэгтэй, дөрвөд гэж бүртгэгдсэн байна”. Энэ бүртгэл дээр миний ээж Аажааг өвөөгөөр нь овоглож бүртгэсэн байна. Бүртгэл, лавлагааг зургаар оруулав. Та бүгдэд архивын материалыг хүргэлээ. Ээж, ээжийн аав, ээж, өвөө, эмээ нар бүгдээрээ монгол, дөрвөд юм шүү.
Ээж маань
Цасан дээр мөртэй
Цаасан дээр нэртэй нэгэн байсан юм шүү, бас
Харахад зүстэй
Хазахад цустай нэгэн байсан юм шүү гэдгийг гүтгэж, доромжлогчдод хэлье. Би бол ээжээрээ бахархдаг, ээждээ хайртай хүү нь юм шүү гэдгийг төгсгөлд нь бас хэлчихье. Тэвчээртэй уншсан танд баярлалаа.
Ч.Хүрэлбаатар
Сэтгэгдэл41
Сайд нь хэрүүлийн араас явдаг яасан завтай сайд вэ. Хүнийг эрлийз хурлийзаар ярьдаг яасан гашилсан тархитай иргэдтэй улс вэ
bidend yamar ch xamaagyi
Монголын газар нутгийг 100 жилээр Хятадад өгөх хууль санаачилсан гэдэгтээ тайлбар хэл. Хотгор шанагын асуудал ч тэр. Монгол бол чиний өмч биш.
Женко, Мөнхбаясгалан хоёрыг арга заль, суу ухаан ч нээх хол явахаа байж дээ зайлуул
Ер нь аливаа хүнийг хэрхэвч гүтгэж болохгүй юм шүү. Энэ бол гэмт хэрэг...
27 оны бүртгэлд яахаараа эцэг нь амьд байхад 20 настай хүүхээ өрхийн тэргүүнээр бүргэгдсэн байхуу? эцэг нь монголын харьяат биш байсан бна даа???
Хүнийг гүтгэх байтугай хулгай хийгээд байхад Женког шийтгэж чадахгүй улсаа. Харин ч Үнэнийг дуугарсан Өнөрөөг 10 зүйл ангиар буруутгаж шоронд хатааж байгаа улсаа. Монголын үнэн нүүр царайг эндээс хар.
Эрлийз бус хүн байдаггүй юм. Би ээж аавын эрлийз. Эрлийз хурлийз гэдэг улс төрийн солиорол.
Нарийн ажиглаад байвал нөгөө сэтгүүлч гэх нөхрийн бичсэн ярьсан зүйлд логик дараалал гүй, үсэрсэн, алгассан зүйл илэрхий юбайсан шүү ! Хүрэлбаатарын ярьсан үзүүлсэн зүйлс нь хий зай огт байхгүй, үнэмшилтэй бна !
Зүс, цус ч тийм байж, харин зүрх сэтгэл чинь Монголд элэггүй харагдаад байна
Энийг хэн ч уншихгү Худ ч юм уу бүү мэд гнэ
Хүрэлбаатар. Жинхэн монгол юм байж. Тэгвэл эмээ өвөө элэнц өвөгийн дотор ганц нэг цагаач бах юм бол монгол хүн биш болж байна уу. Жишээ нь женкогийн өвөө нь нэг цагаач төвд байлаа гэхэд женко монгол хүн биш гэсэн үг үү. Хүрэлбаатараа
Хүрэлбаатар. Монголчуудыг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж өөрийгөө цэвэр цусны монгол хэмээн зарлаж байгаань үндсэн хууль зөрчиж байна. Үүндээ ялаа үүрэх ёстой. Хүнийг яс үндэсээр нь ялгаварлан гадуурхах нь гэмт хэрэг мөнөөс мөн.
mon chi aagaad 100 jileer nutag ornii ter chujaa danjaad nart ogoj bgaa um . Ech oronch uzel chamd er baichgui . Odoo dald or
манайхан атаархахаараа нэгнээ хятадын эрлийз гэдэг оюутан цагаасаа хэлүүлж ная хүрэв уг нь угсаа залгасан язгууртны үр сад юм дээдэс минь буудуулсан эхэм сайдыг хайрлаж байна
Odoo tsusalj khanaagui yu Khujaa Khurelbaataraa
эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэсэн. бөөн төсөл хөтөлбөр санхүүжилт. эрт илрүүлэг dna үзэх гээд л. үзээ үз. ходоод дурандуулахгүй шүү хаслаа гэх юм билээ шүү.
Баттулга Уянгын удмыг үзье.
Olon juum jarilgui Mongoliin Hotgor shanagiin uurkhaig butsaaj ug, zarsan bol munguu ulsdaa tul!!!
банкинд таван төгрөгтэй байсан тал нь алга гэх юм. хэн авчдын бэ. үлдсэнээс бас авахуу.
Сү Батболд,Хүрэлсүх нарыг манжийн хай су овгоос гаралтай гэсэн яриа их байдаг.Сүхбаатар жанжин бол манж хүн байсныг монголын эрдэмтэд нотолсон байдаг..
Монголын ард түмэн жанжин Сүхийг өхөөрдөж Гоймонбаатар буюу гао минг баатар гэж нэрлэдэг байсан. Цуст алуурчин Чойбалсан бас манж удамтай хүн юм.
МАН бол манх хятад гаралтай улсаас бүрдсэн мафийн бүлэглэл юм.
увс яахаараа хужаа ихтэй байдгийм бэ
увс нам увс улс ноотой гарууд юмаа
Odoo tsever tsustai hun gevel Angliin haan bj mgdgui.
Эрлийз байсан ч яадгийм! Юундаа ингэж их айж сандардаг юм бэ? Цус нь ойртож дэбиль болсон сармагчингуудаас хавьгүй илүү!!
хотгор шанагаар нь ял өгөхөд шорондоо амьсгал хураах хангалттай ял авна
английн хааны аав цэвэр грек хүн. аавдаа хайргүй ээждээ хайртай гэсэн. хатанд доль. хөвгүүд нь яг тэгж өссөн, тэгвэл хурлийз. дүрлийз тавлийз уу
эрт илрүүлгээр dna үзүүлээл болоошд. энийг угаасаа хийнэ. заавал хийнэ. даатгал нэмчээ биз дээ. тансааглаарай за. мөнгө байхгүй ундармаа найз нартайгаа идчихсэн гэх биз.
зүс нь монгол, элэг нь цаашаахулай хийдэг
хотгор шанагын хулгайгаар л алдаршсан этгээд шүүдээ энэ хүн чинь
Богд гэгээн тувэд, Жанжин Сухбаатар дарьганга- манж угсаатай, Чойбалсан хамниган-дагуур,Цэдэнбал Тува байсан. Тэд бугд эх орончид байсан
Хүнийг гүтгэж байгаа юи чинь явалгүй яахав дээ.Мөнхбаясгалан ажилдаа орсон уу?
Хүнийг гүтгэж байгаа юи чинь явалгүй яахав дээ.Мөнхбаясгалан ажилдаа орсон уу?
Хүнийг гүтгэж байгаа юи чинь явалгүй яахав дээ.Мөнхбаясгалан ажилдаа орсон уу?
Энэ эрлийз хурлийз гэх заваан юмаа болио. Цэвэр цус гэж байхгүй. Хомо сапиeнсууд аа
Энэ эрлийз хурлийз гэх заваан юмаа болио. Цэвэр цус гэж байхгүй. Хомо сапиeнсууд аа
Энэ эрлийз хурлийз гэх заваан юмаа болио. Цэвэр цус гэж байхгүй. Хомо сапиeнсууд аа
Энэ эрлийз хурлийз гэх заваан юмаа болио. Цэвэр цус гэж байхгүй. Хомо сапиeнсууд аа
ман-ы сармагчингуудад хэлээ. хоноцын сэтгэлгээ гэж хэлж ярьж явж байснаа зэнээгийн үед харийн болоод явчихсан шдээ гаригсаанууд