12-р сарын 10-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин "1+10" яриа хэлэлцээнд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн олон улсын эдийн засгийн байгууллагуудын тэргүүн нартай уулзах үеэрээ Хятад улсын өндөр түвшний гадаадад нээлттэй байдлаа ахиулах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. 12-р сарын 9-нд мөн тус улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Бээжинд болсон олон улсын эдийн засгийн холбогдох байгууллагын тэргүүн нартай хийсэн "1+10" яриа хэлэлцээний хурлын үеэр хэлэхдээ, Хятад улс дэлхийн эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахын тулд талуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэсэн байна. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: “1+10” яриа хэлэлцээ нь цагаа олсон арга хэмжээ болж байна. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал олон бэрхшээл, сорилттой тулгарч, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч байна. Хятад улс олон улсын эдийн засгийн томоохон байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон талт үзлийг баримтлан, чөлөөт худалдаа, эдийн засгийн даяаршлыг хамгаалах ёстой гэж Хятад дахь олон улсын улс төр, эдийн засгийн мэргэжилтэн, эрдэмтэд хэлсээр байна.
Олон улсын эдийн засаг худалдааны их сургуулийн Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Сан Байчуань хэлэхдээ, "Зарим улс орнууд олон улсын эдийн засгийн байгууллагын хүрээнд, ганц талын нэмэлт татвар ногдуулж, худалдаа, хөрөнгө оруулалтад ивээх үзэл хэрэгжүүлэх арга барил нь чөлөөт худалдааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна. Иймэрхүү нөхцөл байдалд, Хятад улс олон улсын эдийн засгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын эдийн засгийн байгууллагын гол тэргүүн нартай яриа хэлэлцээ өрнүүлэх нь үнэн хэрэгтээ Хятадын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэж, мөн Хятадын эдийн засгийн байдлыг дэлхий дахинд илүү тодорхой ойлгох боломжийг олгож буй явдал юм." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0