sonin.mn

Хятадын Гаалийн ерөнхий газар 12-р сарын10-нд мэдээлэхдээ энэ оны эхний 11 сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 39 их наяд 790 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 хувиар нэмэгдэж, тогтвортой өсөлтөд хүрсэн гэжээ. Үүний дотор экспорт 23.04 их наяд юань буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувиар, импорт 16.75 их наяд юань буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар өссөн байна.


Импортын хувьд эрчим хүчний бүтээгдэхүүний импортын хэмжээ 6.3 хувь, ашигт малтмалын импортын хэмжээ 4.3 хувиар тус тус нэмэгджээ.


Г.Бямба