sonin.mn

12-р сарын 11-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэрээ "12-р сарын 10-нд Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгдэл хийж, Хятадын холбогдох ажилтнуудад хүний ​​эрхийг зөрчсөн хэмээн хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултанд Мао Нин хариулахдаа: "Канадын Засгийн газар бодит байдлыг үл тоомсорлож, хүний ​​эрх гэгчээр шалтаг болгон, Хятадыг гүтгэн харлуулж, мөн Хятадын ажилтнуудын эсрэг хууль бус хориг арга хэмжээ авч байна. Энэ нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн явдал юм. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна.Хятадын Засгийн Газар хүний ​​эрхийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилж, Хятадын хүний ​​эрхийн үйлсийг ахиулах талаар асар их амжилт гаргаж, дэлхийн хүний ​​эрхийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм." гэсэн байна.


Г.Бямба