sonin.mn

12-р сарын 10-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд "1+10" яриа хэлэлцээнд оролцож буй олон улсын эдийн засгийн байгууллагуудын тэргүүн нартай уулзжээ.



Ши Жиньпин энэ үеэр онцлохдоо, "Дэлхийн эдийн засгийг хүчирхэг, тогтвортой өсөлтийн замаар хөгжүүлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй чухал асуудал юм. Улс орны эдийн засаг өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч нээлттэй дэлхийн эдийн засгийн тогтолцоог бий болгож, инновацид тулгуурласан арга барилыг баримтлан, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай технологи зэрэг чухал боломжуудыг ашиглаж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр хүчнийг бий болгож, мэдлэг, мэргэжил, авьяас чадвартай хүмүүсийн хил дамнасан шилжилтийг дэмжих ёстой. Улс орнууд эдийн засгийн харилцан хамаарлыг бие биенийхээ давуу талаар сул талаа нөхөж, эрсдэл гэхээсээ илүүтэй харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх арга зам болгон харах ёстой." гэжээ. Мөн тэрээр "Бүс ба Зам" санаачилга дэвшүүлснээс хойших 10 жилийн хугацаанд олсон нааштай ахиц дэвшлийг танилцуулж, Хятад улс бол ажил хэрэгч, үйл ажиллагааны манлайлал гэдгийг онцлоод, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад олон улсын эдийн засгийн байгууллагууд идэвхтэй оролцохыг урьсан байна. 


Ши Жиньпин мөн Хятад Америкийн харилцааны талаар баримталж буй Хятад улсын тууштай зарчимт байр суурийг тодорхойлоод, Америкийн Засгийн Газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, санал зөрөлдөөнөө зохицуулж, Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг урагшлуулж, АНУ Хятадтай ижил чиглэлд хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа онцолжээ.


Г.Бямба