Энэ онд Хонконг-Жухай-Макаогийн их гүүр нээгдэж ашиглалтад орсны 6 жилийн ой тохиож байна. Хил дамнасан үйл ажиллагаа хурдтай эрчимжихийн хэрээр, боомтын үүрэг ч тасралтгүй нэмэгдэж буй аж.
Автомашины салбарын бизнесмэн Жан Бинь хэлэхдээ, "Хонконг, Макаогийн зах зээлд шинэ эрчим хүчний автомашины эрэлт хэрэгцээ маш их байна. Энэ онд манай компанийн экспорт ихээр нэмэгдэж, их гүүрийн боомт 24 цагийн турш гаалийн бүрдүүлэлт хийдэг тулд гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг ч ихээр дээшилж, автомашиныг үйлчлүүлэгчид аль болох хурдан хүргэхэд тусалдаг болохоор гаалийн бүрдүүлэлт хийхэд юуны өмнө манай боомтод ханддаг" гэжээ.
Энэ оны 10-р сарын эцсийн байдлаар, Хонконг-Жухай-Макаогийн их гүүрийн боомтын импорт, экспортын барааны нийт дүн 963 тэрбум 400 сая юаньд хүрсэн байна. Үүнд энэ оны эхний 10 сард импорт экспортын нийт хэмжээ 185 тэрбум 670 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар өсч, Хонконг-Жухай-Макаогийн их гүүр нь аажмаар Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсийн дэд бүтцээр харилцан холбогдох гол болсон байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0