ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 12-р сарын 9-ний өдөр хуралдаж, 2025 оны эдийн засгийн ажилд дүн шинжилгээ хийжээ. Мөн Сахилга бат шалгах төв хорооны Үндэсний хяналт шалгалтын комиссын ажлын тайланг сонсож, 2025 оны намын хэв суртлын бүтээн байгуулалт, авлагатай тэмцэх ажлыг судлан байршуулсан байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалсан байна.
Хурлаас, ирэх онд эдийн засгийн ажлыг сайн хийхийн тулд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдан чиглүүлж, тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гаргахыг эрэлхийлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн бүтэн, зөв оновчтой, иж бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ төлөв байдлыг түргэвчлэн байгуулж, өндөр чанартай хөгжлийг тууштай дэмжих ёстой. Мөн өөрчлөлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, өндөр түвшний гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог байгуулж, хөгжил, аюулгүй байдлыг сайтар уялдуулж, илүү идэвхтэй макро бодлого хэрэгжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн инновацийг цогцоор нь хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Түүнчлэн орон сууц, хөрөнгийн зах зээлийг тогтворжуулж, эдийн засгийн байнгын сэргэлтийг дэмжин, ард иргэдийн амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлж, нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдлыг хадгалж, “14-р таван жил"-ийн төлөвлөгөөг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, "15-р таван жил"-ийн төлөвлөгөөнд сайн сайхан эхлэлийн үндэс суурийг тавих ёстой гэж онцолжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0