sonin.mn

Хятадын Үндэсний статистикийн газраас 12-р сарын 9-нд өнгөрсөн 11-р сарын CPI /Хэрэглээний үнийн индекс/ болон PPI /Үйлдвэрлэгчдийн үнийн индекс/-ийг гаргажээ.


11-р сард хэт халуун цаг агаар, аялал жуулчлалын эрэлт буурсан зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөр тус улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сараас буурч, өнгөрсөн оны мөн үеэс бага зэрэг өсөлттэй гарчээ. Харин хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар, өмнөх сараас 0.1 нэгжээр өссөн байна. 


11-р сард өнөөгийн хэрэгжүүлж буй бодлого болон нэмэлт бодлогын нөлөөлөл дор дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт сэргэж, PPI өмнөх сараас буурч байснаа өсөх хандлагатай болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй гарчээ. 


Өмнөх сартай харьцуулахад, PPI-ийн индекс өмнөх сараас 0.1 хувиар нэмэгдсэн бол өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар буурч, өмнөх сараас 0.4 нэгжээр буурсан байна. 


Г.Бямба