12-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Бээжин хотод Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссефф, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жай Бангла, Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Кристалина Георгиева, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гилберт Хунгбо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Колеман, Олон улсын төлбөр тооцооны банкны ерөнхий менежер Агустин Карстенс, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Нотт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дарга Жинь Личүнь нарын хамт "1+10" яриа хэлэлцээ хийжээ.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтийн үйл ажиллагааны механизмтай, тогтвортой өсөлтийг нэмэгдүүлэх орон зайтай, эерэг үр нөлөөтэй. Бид бууралтын эсрэг зохицуулалтаа эрчимжүүлж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн үргэлжлүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарын инновацийг хөгжүүлэхэд илүү анхаарч, өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг баримтлан, эдийн засгийн сэргэлтийг цаашид тогтворжуулна. Хятадын эдийн засгийн өсөлтийн чиг хандлагын суурь логик өөрчлөгдөөгүй бөгөөд дэлхий дахинд ашиг тусаа өгөх чиг хандлага, зарчим ч өөрчлөгдөөгүй. Энэ нь Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт үзүүлэх хамгийн том баталгаа юм. Дэлхийн эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахын тулд Хятад улс талуудтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0