sonin.mn

Өнгөрсөн ням гаригт, Хятадын Таклимаканы элсэн цөл 3000 гаруй километр экологийн халхавч босгох ажлаа бүрэн дуусгаж, Хятадын хамгийн том, дэлхийн хоёр дахь том нүүдлийн элсэн цөлийг ногоон хамгаалалтын халхавч босгох аргаар тогтоон барьж чадсантай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь: "Таклимаканы элсэн цөлд экологийн халхавч босгох ажил бол Хятадын цөлжилтөөс урьдчилан сэргийлж, тогтоон барих хүчин чармайлтын тод жишээ юм. Хятадын ойн бүрхэвч 24.02 хувьд хүрч, дэлхийн хамгийн том, хамгийн хурдацтай хөгжиж буй ойн нөөцтэй, хамгийн том хиймэл ойжуулалтын талбай бүхий орон болсон.


Цөлжилт бол дэлхийн чанартай экологийн асуудал. 2030 он гэхэд дэлхийн хөрс шорооны доройтлыг тэг хэмжээтэй байлгах, "Их 20-ын хөрс шорооны доройтлыг бууруулах санаачилга" -ын урт хугацааны зорилгод хүрэх, газар нутгийн цөлжилтийг тогтоон барих, амьдрахад таатай сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад Хятадын хувь нэмрийг оруулахад бэлэн байна" гэжээ.


Г.Бямба