sonin.mn

12-р сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ "Энэ онд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэж, олон чухал ахиц дэвшил гаргаснаар, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээхэн татаж байна. Америкийн эдийн засагч Сакс энэ долоо хоногт өгсөн ярилцлагадаа, "Бүс ба Зам" санаачилгыг тууштай дэмжиж байна, Хятад улс дэлхийн дэд бүтцийн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан гэв.


Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна?" гэсэн сэтгүүлчийн асуултад Линь Жянь: "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт чанарын өндөр түвшинд, нааштай үр дүнд хүрсэн. Хятад улс Египет, Зүүн Тимор, Перу, Бразил болон бусад оронтой "Бүс ба Зам" санаачилгын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, эрчим хүч, татвар, гамшгийг бууруулах зэрэг мэргэжлийн салбарт олон талт хамтын ажиллагааны 30 гаруй тавцанг буй болгожээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар, Хятад улс болон хамтран байгуулсан орнууд хоорондын барааны худалдааны нийт хэмжээ 16 их наяд 940 тэрбум юаньд хүрч, 6.2 хувиар нэмэгдсэн байна. Хятадын компаниудын хамтран байгуулж буй орнуудтай шинээр байгуулсан төслийн гэрээний үнийн дүн 1 их наяд юаниас давж, 17.1 хувиар өссөв. Каспийн тэнгисээр дамжин өнгөрөх Хятад-Европын шууд буухиа албан ёсоор нээгдсэн бол Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 100 мянга гаруй удаа аялж, 420 гаруй тэрбум ам.долларын үнэ бүхий 11 сая гаруй чингэлэг бараа тээвэрлэжээ. Баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ коридорын галт тэрэгний ачаа тээврийн хэмжээ 800 мянга чингэлгийг давж, дэлхийн 125 улс орон, бүс нутгийн 542 боомтод хүрч байна." гэж хариулжээ.


Г.Бямба