Хятадын ГХЯ, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албаны газрын хамтран зохион байгуулсан эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын яриа хэлэлцээ энэ сарын 9-нд БНХАУ-ын Ханжоу хотод болжээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И бичгээр үг хэлсэн байна.
Ван И илгээлтдээ: "Хүн бүхэн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг тэгш эдлэх нь хүний эрхийг хэрэгжүүлэх чухал зорилт юм. Бид жинхэнэ олон талт үзэл баримтлалыг баримталж, улс бүрийн бие даан сонгосон хүний эрхийн хөгжлийн замыг хүндэтгэх ёстой. Мөн хүнийг дээдлэх үзэл баримтлалын дагуу, эдийн засаг, нийгэм, соёлын эрх ашгийн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой бөгөөд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжингүй орнуудын зүгээс хөгжиж буй орнуудад илүү их эрч хүч сэлбэхийг дэмжих ёстой" гэсэн байна.
Конго, Кот-д'Ивуар, Мавритани, Йемен зэрэг 50 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын сайд нар, газрын даргын түвшний албаны төлөөлөгчид, НҮБ-ын мэргэжилтэн, Хүний эрхийн дээд комиссарын газрын албан тушаалтнууд яриа хэлэлцээнд оролцжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0