12-р сарын 6-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр "Ерөнхий сайд Ли Чянг олон улсын эдийн засгийн 10-н байгууллагын тэргүүнтэй хэлэлцээ хийх тухай саяхан мэдээллээ. Хятад улс "1+10" яриа хэлэлцээнээс ямар хүлээлттэй байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь: "Өнөөгийн зуун жилийн өөрчлөлт ихтэй нөхцөл байдалд, дэлхий дахин донсолгоотой шинэ үе шатанд орж байна, дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, дэлхий дахины өмнө олон олон сорилт тулгарч байна. БНХАУ-ын Дарга Ши Жиньпин өнгөрсөн сард Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалт болон Их 20-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо, олон улсын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, нээлттэй, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм. Хятад улс энэхүү эгзэгтэй цаг үед "1+10" яриа хэлэлцээг зохион байгуулж, оролцогч олон улсын эдийн засгийн байгууллагын тэргүүнүүдтэй бодлогын харилцаа холбоогоо эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг хамтаар судалж, дэлхийн эдийн засгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход тус дөхөм үзүүлж, дэлхийн хамтын хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэх зорилготой юм" гэж хариулжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0