БНХАУ-ын Хайнань арлын олон улсын 6 дахь кино наадам-Испанийн кино долоо хоног 12-р сарын 6-нд Саньяа хотод нээлтээ хийжээ. Энэхүү арга хэмжээг Хятадын төв радио телевиз болон Хайнань мужийн засгийн газар хамтран зохион байгуулж буй бөгөөд кино урлагаар дамжуулан Хятад болон Барууны соёлын солилцоо хийгээд ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой гэнэ.
Энэхүү Испанийн кино долоо хоногоор өөр өөр ангилал, хэв маягийн төлөөлөх чанартай 18 киног сонгож,Испанийн кино урлагийн олон талт байдал болон шинэлэг байдлыг харуулсан байна. Нээлтийн кино болох “Кармен” нь сонгодог киноны хувьд өндөр нарийвчлалтайгаар сэргээн засварлаж, гэрэл сүүдэр болон тайзны урлагийн давхар таашаалыг үзэгчдэд мэдрүүлэв.
Кино наадам нээлтээ хийснээр, Испанийн сонгогдсон кинонууд Санья болон Хайкоугийн олон театрт дараалан гарч, үзэгчдийн хүртээл болох ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Англичууд кино хийж үзээгүй юм шиг байна лэ ! Энэ яваа насандаа англи кино гэж сонссонгүй !