ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /Reuters/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нийслэл Дамаск хотыг орхин явсан тухай “Reuters” агентлаг өндөр албан тушаалын хоёр офицерын хэлснийг эш татан мэдээлжээ. Б.Асад хаашаа явсан нь тодорхойгүй байна.
Их Британид төвтэй Сири дэх Хүний эрхийг ажиглах төвийн (SOHR) мэдээлснээр, Дамаскийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн хувийн нисэх онгоцоор Асад явсан байх магадлалтай ажээ. Нисэх буудалд байсан засгийн газрын цэргүүд түүнийг ниссэний дараа өөр газар руу явсан байна.
Орон нутгийн цагаар ням гаргийн үүрээр босогчид давшилтаа үргэлжлүүлж, Дамаск руу нэвтрэн орж эхлэх үед Сирийн нийслэл хотын нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүссэн гэж CNN суваг мэдээлжээ.
Сирийн эрх баригчид Дамаск руу босогчид нэвтрэн орсон тухай мэдээлэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
Оросын улаан махан арми сирийн сөрөг хүчнийхэнд бут цохигдон,,,тавхайгаа гялалзуулан зугтлаа,,,,зугт иван зугт,,,,украинаас ч зугт,,,,гүржээс ч зугт,,,,молдаваас ч зугт,,,өвөр кавказаас зугтсан шигээ ар кавказаас ч зугт,,,хүний нутгийн хөрс хатуу шүү,,,,хатуу,,,,,
Сириийн босогчдийн дээр цөмийн бөмбөг унагааж нэг чичиргэнэ.
Орос "ахынхаа" тусламжинд их найдаад ер нэмэргүй л болжийнаа ! Оросууд Сирид ма найхаас хамаагүй илүү их ач холбогдол өгч хамгаалдаг тусалдаг байсныг санаж бна уу ? Одоо тэд нар маань хүнд туслах нь бүү хэл өөрсдийгөө яая гэх болжээ, өдүүлсэн дайнаа саа нэр цэвэр салах аргаа олохгүй " тээглэж үхэж" бна уу даа, янз нь ?! Одоо монголчууд орос ахдаа найдахаа болио д ондоо арга зам бодож олсон нь дээр болж ээ !!!!!!!
орхин явна гэдэг буруу орчуулга. Орхилгүй явна гэж байх уу???
тэнэг ац вэ
Сирийн босогчдыг хотод оруулж байгаад цөмдөх биз.Туркийг шахаанд оруулж унагаах бий.
Та ч Орос "ах"-даа итгэсээр л бгаа хүн үү , дэмий дээ дэмий, ийм болчоод байхад нь одоо дагаж намирах хэрэггүй, амь амиа бод сон нь дээр дээ !
Та ч Орос "ах"-даа итгэсээр л бгаа хүн үү , дэмий дээ дэмий, ийм болчоод байхад нь одоо дагаж намирах хэрэггүй, амь амиа бод сон нь дээр дээ !
Хаант засаг ямар ч ашиг байдаггүй шунал ард нуугддаг.