СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /BBC/. Эрх баригч намын гишүүдийн ихэнх нь импичментийн асуудлаарх хуралдааныг бойкотолсон тул Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар санал хураалт явагдсангүй. Харин төрийн тэргүүнийг огцруулах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ сөрөг хүчнийхэн мэдэгджээ.
Импичментийн асуудлыг хэлэлцэх хуралдаан орон нутгийн цагаар 21:20 цагийн орчимд дуусаж, парламентын дарга У Вон Сик "ирц бүрдээгүй тул санал хураалт явагдаагүй" хэмээн мэдэгдсэн байна.
Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг батлахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёрын олонхын санал, өөрөөр хэлбэл 300 гишүүнээс хамгийн цөөндөө 200 хүн дэмжсэн байх шаардлагатай байв. Гэтэл ердөө 195 гишүүн санал хураалтад оролцож, Ерөнхийлөгчийг дэмжигч намын бүлэг Үндэсний Ассамблейн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээрээ орхин гарснаар импичментийн асуудлаарх нууц санал хураалт явагдсангүй. Хэрэв эрх баригч намын цөөн хэдэн хүн “тийм” гэж санал өгсөн бол нөхцөл байдал өөрөөр эргэх байлаа.
Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён хэлэхдээ "манай нам бууж өгөхгүй, онц байдал тогтоосон ерөнхийлөгчид хариуцлага тооцох болно, Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар долоо хоног бүр санал хураалт явуулна" гэж мэдэгджээ.
Эхний санал хураалт 12 дугаар сарын 11-ний өдөр болох төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
Ардчилалтай улс юм. Тэмцвэл бас тэмцдэг ард түмэн шүү. Ялангуяа залуучууд, оюутнууд нь
Чам шиг малаас дор өт бөөс хэзээ ч юуч ойлгохгүй.
Засгийн газрыг огцруулья. Данх Фүүк нарыг огцруулах ард түмний жагсаалыг Монгол орон даяар өрнүүлцгээе, Данхан толгойт өөрөө хар хүйтэнд гадаа жагсаж байгаад Миеэ данжаадаа саарал ордноос чирж гаргаж хаяна шүү гэж сүрдүүлж айлгаж байгаад ар нуруунд хутгаа шааж огцруулаад өөрөө суудлыг нь эзэлж байсан биз дээ. Миеэ дааяа огцорч болдог Данх огцрохгүй гэсэн юм байхгүй шүү..Адилхан шүү..
Санал хураалт явагдаагүй биш л дээ. Явагдсан боловч эрх баригч намынханы иргэний зориг дутаж саналаа өгөөгүй. Дараагийн соснгуулиар Иргэний хүшч намынхан лааз өшиглөх нь тодорхой болсон
Солонгос ер нь өөр шашин шүтлэгтэй өөрийн идентитигее алдаж өнгө мөнгөний улс болж байгаа улс аргагүй л xагарал зөрчилд xүрч байна даа, эрx чөлөө гэж авч үндсээр нь өөрчлөx болсон ёс суртxуунтай улс гэдэг нь цуxуйж эxэллээ, даравч далдайна гэж
Энэ Солонгос нэг л биш болоод явчиxлаа, сөрөг xүч ч тэр эдний байж байгаа
Өмхий солонгос сөнөөсэй.
солонгос сөнөвөл тэнд ажиллаж бгаа 50к иргэнээ яах уу
Засгийн газрыг огцруулья. 202.9.46.104 0 минутын өмнө Данх Фүүк нарыг огцруулах ард түмний жагсаалыг Монгол орон даяар өрнүүлцгээе, Данхан толгойт өөрөө хар хүйтэнд гадаа жагсаж байгаад Миеэ данжаадаа саарал ордноос чирж гаргаж хаяна шүү гэж сүрдүүлж айлгаж байгаад ар нуруунд хутгаа шааж огцруулаад өөрөө суудлыг нь эзэлж байсан биз дээ. Миеэ дааяа огцорч болдог Данх огцрохгүй гэсэн юм байхгүй шүү..Адилхан шүү..