sonin.mn

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо 12-р сарын 5-нд 11-р сарын Хятадын түүхий эдийн үнийн индексийг зарлажээ. Индексийн гүйцэтгэлээс харвал, түүхий эдийн үнийн индекс бага зэрэг бууралттай гарсан нь голчлон хар металл, өнгөт металлын үнийн хэлбэлзлээс болсон байна. 


11-р сард Хятадын түүхий эдийн үнийн индекс 112.4 нэгжтэй гарч, өмнөх сараас 0.8 хувиар буурчээ. Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос голлон хяналт тавьж буй 50 нэр төрийн түүхий эдийн дунд уг сард өмнөх сараасаа өсөлттэй гарсан нь 20 нэр төрөл байлаа. Үүнд, ашигт малтмалын үнийн индекс үргэлжлэн өссөөр байгаа нь дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагаа өргөжин тэлж байгааг харуулж байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн индекс ч өсөлттэй гарсан нь Хятадын хэрэглээний зах зээлийн эрэлт сэргэж байгааг харуулсан гэнэ.


Г.Бямба