НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /CNN/. Америкийн “Pantone Color Institute” хүрээлэн 20 гаруй жилийн турш дагаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлж, ирэх оны гол өнгөөр “хуучныг санагдуулам зөөлөн бор” өнгийг тодруулжээ.
“Mocha Mousse 17-1230” кодтой дулаан бор өнгө нь какао, шоколад, кофены амтыг санагдуулж, бид бүхний хүсдэг тав тухыг мэдрүүлдэг” гэж тус хүрээлэнгээс пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
“Pantone” хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Лаури Прессман хэлэхдээ, 2025 оны өнгийг сонгохдоо тав тухтай, эрүүл энх байх хүсэл эрмэлзэл, бусдад бэлэглэж, хуваалцаж болох энгийн таатай мэдрэмжийг илэрхийлэхийг хүссэн гэлээ.
Жил бүрийн 12 дугаар сард “Pantone” ирэх жилийн гол өнгийг тодорхойлдог бөгөөд 26 дахь удаагаа танилцуулж буй нь энэ юм. Мэргэжилтнүүд тухайн жилийн өнгийг сонгохын тулд хувцас загвар, интерьер дизайны чиг хандлага, поп соёлын онцлох үйл явдлууд болон хүмүүсийн сэтгэл зүйг судалдаг байна. Оны анхны өнгөөр 1999 онд хөх тэнгэрийн өнгийг нэрлэж байсан бол 2024 онд зөөлөн дулаан тоорын өнгө, 2023 онд долгиотсон шинэ улаан өнгийг сонгож байв.
Сэтгэгдэл3
газрын өнгө. газардах нь ээ. хөөрсөн нисэж буй онгирсон хийрхсэн дүүлсэн савалсан нугууд газардлаа.
тэнгэрийн амьтад хүний төрөлд бууж ирэх нь ээ.
домогоор бол газар дороос аид hades гарч ирж нислэгээчийг унагаана.