Хятадын Гадаад харилцааны сайд Ван И 12-р сарын 2-ны өдөр Бээжин хотноо Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербоктай хамт Хятад, Германы дипломат харилцаа, аюулгүй байдлын стратегийн яриа хэлэлцээний 7 дахь уулзалтыг хийлээ.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Энэ онд Хятад, Герман хоёр тал бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Дэлхий дахин үймээнтэй байх тусам том гүрнүүд тогтвортой байдлаа баталгаажуулах ёстой. Дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засгийн хувьд Хятад, Герман улс хөндлөнгийн оролцоо, саад бэрхшээлийг даван туулж, яриа хэлцэл, хамтын ажиллагааны үндсэн байдлыг баримталж, сөргөлдөөн, хүйтэн дайны үеийн сэтгэхүйг орхиж, дэлхийн сорилтуудтай хамтаар тэмцэх ёстой " гэсэн бол
Анналена Бербок хэлэхдээ, "Герман Хятад хоёр орон өргөн хүрээний хамтын ажиллагаатай, Герман Хятадтай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Дэлхий ертөнц донсолгоо ихтэй энэ үед Хятад улстай илэн далангүй яриа хэлэлцээ хийж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэх нь маш чухал бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиг хандлагыг хадгалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах болно. Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахад Хятад улс нааштай үүрэг гүйцэтгэж буйг Герман өндрөөр үнэлж байна " гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0