Энэ жил “Бүс ба Зам” санаачилгыг хамтран бүтээн байгуулах хоёр дахь арван жил эхэлж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд энэхүү санаачилга нь харилцан холболт, харилцан ашигтай хамтын ажиллагааны тоогүй олон нийтлэг жигээг бүтээж, олон улсын чухал нөлөө бүхий нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны хамгийн том платформ болсон юм. Хятадын Олон Улсын радио энэ тухай: "Өдгөө дэлхий нийтээр үймээн донсолгоотой, өөрчлөлтийн шинэ үе эхэлж, Олон улсын хамтын нийгэмлэг дараах асуудлаар түлхүү анхаарлаа хандуулж байна. Тухайлбал “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хэрхэн ахиулах вэ? Харин 12-р сарын 2-ны өдөр Бээжинд болсон "Бүс ба Зам" бүтээн байгуулалтын ажлын дөрөв дэх хуралдаан дээр тодорхой хариулт өглөө.
2016-2024 онд Хятад улсын дээд удирдагч "Бүс ба Зам" бүтээн байгуулалтын ажлын хуралдаанд дөрвөн удаа биечлэн оролцож, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтын төлөвлөлтийг удирдан чиглүүлжээ. Энэ удаагийн хурлаар Ши Жиньпин "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын томоохон ололт амжилтыг бүрэн нотолж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг одоо болон ирээдүйд өндөр чанартай хөгжүүлэх талаар иж бүрэн зохицуулалт хийжээ.
Сербийн Смедеревогийн гангийн үйлдвэр эрч хүчээ сэргээж, Мальдив улс түүхэндээ анхны далай дамнасан гүүртэй болж, Өмнөд Африкт Деа салхины цахилгаан станцын төсөл олон мянган өрхийг ногоон эрчим хүчээр цэнэглэж, Перугийн Чанкай боомт албан ёсоор ашглалтад орсон... Өнгөрсөн 11 жилийн хугацаанд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь Еврази тивээс Африк, Латин Америк хүртэл үргэлжилсэн бөгөөд хатуу холболтоос зөөлөн холболт, зүрх сэтгэлийг холбогч болон өргөжиж байна. Хамтран байгуулагч улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэх, улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Одоогийн байдлаар олон улсын нөхцөл байдал ээдрээ будлиантай, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч, бүс нутгийн мөргөлдөөн, сөргөлдөөн эрчимжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байна. Олон улсын валютын сангаас саяхан дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд гурав дахь жилдээ удааширна гэсэн тайлан гаргажээ.
Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдалд хамтдаа хожих шинэ орон зайг хэрхэн өргөжүүлэх вэ? Үүнд "холболт" , "шинэ" гэсэн үг нь энэ системийг байршуулах түлхүүр үгс болж байна.
“Бүс ба Зам” санаачилга гарсан үеэс “холболт” нь үндсэн ойлголт байсаар ирсэн. Дэд бүтцийн "хатуу холболт", дүрэм, стандартын "зөөлөн холболт"-ыг уялдуулан гүнзгийрүүлж, улс орон, ард түмний "зүрх сэтгэлийн холболт"-ыг дэмжих механизмыг цаашид сайжруулахыг онцлон тэмдэглэв. Хуралдаанаар өрнөж буй эдгээр чухал яриа хэлэлцүүлэг нь харилцан уялдаа холбооны гол шугамыг улам бататгаж, улс орныг хамтдаа бүтээн байгуулах хөгжлийн эрч хүчийг идэвхжүүлсэн юм.
"Холболт"-ын гол зангилааны нэг нь үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн жигд сүлжээг буй болгох явдал юм. Одоогийн байдлаар зарим улс орон "нийлүүлэлтийн гинжийг салган таслах" талаар шуугиан дэгдээж, өөрийгөө хамгаалах арга хэмжээг байнга нэвтрүүлж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ оны эхний арван сард Хятадаас "Бүс ба Зам" санаачилгад оролцогч улс орнуудад хийсэн импорт экспортын нийт хэмжээ 16 их наяд 940 тэрбум юаньд хүрч, 6.2 хувиар нэмэгдсэн нь үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хэвийн байлгах нь ард түмний хүсч буй зүйл болсныг харуулж байна. Саяхан Хятад улсад зохиогдсон Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих хоёр дахь удаагийн яармаг амжилттай болсон нь Хятад улс дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хэвийн байлгахад гаргаж буй хүчин чармайлтын бас нэгэн жишээ юм.
"Шинэ" гэдэг нь "Бүс ба Зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хөгжүүлж байгаагийн зөв утга учир. Одоогийн байдлаар дэд бүтэц, эдийн засаг, худалдаа зэрэг уламжлалт салбар дахь хамтын ажиллагаанаас гадна ногоон, дижитал, инноваци зэрэг хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаа нь өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгож байна. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь ирээдүйгээ харж, инновацийн хөгжилд түлхүү анхаарч, ногоон дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр болон бусад салбарын хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлж, ухаалаг хот, интернетийн зүйлс, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно.
Ирэх алтан арван жилд "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын ажиллагаа дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч сэлбэж, улс орнууд орчин үеийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломжуудыг авчирч, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй цогц нэгдлийн байгуулалтыг хамтдаа хөгжүүлэх болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0