12-р сарын 4-нд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага "Дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн тайлан"-г гаргасан байна. Уг тайланд тэмдэглэхдээ, оны эхний 9 сард, дэлхийн хэмжээнд 1.1 тэрбум орчим жуулчин гадаадад аялсан бөгөөд аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх үеэс 98 хувиар сэргэсэн гэжээ. Өнөөгийн байдлаар эдийн засаг, геополитик, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтуудтай тулгараад байгаа ч аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжлөө хадгалан, энэ оны эцэс гэхэд бүрэн сэргэх төлөвтэй байна.
Тайланд онцлохдоо, цар тахал дэгдсэнээс хойш, дэлхийн аялал жуулчлалын салбар уналтад орсон боловч ажмаар дахин сэргэж, ихэнх бүс нутгаар хүрсэн жуулчдын тоо 2019 оны түвшнээс давсан байна. Ялангуяа энэ оны эхний 9 сард, улс орнуудын олон улсын аялал жуулчлалын орлого маш сайн байж, ихэнх бүс нутгийн статистик бүртгэл хоёр оронтой тоогоор өсөж, өсөлтийн хурд нь инфляцын түвшнээс хамаагүй өндөр гарчээ.
Тайланд мөн "Аялал жуулчлалын салбар сэргэлтийг авчирсан ч маш олон сорилттой тулгараад байна. Тухайлбал, замын болон байрны зардал, нефтийн үнэ хэлбэлзэлтэй байгаа бөгөөд ажиллах хүч хомсдолд ороод байна. Улмаар геополитикийн зөрчилдөөн нь жуулчдын сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр нөлөөлж, эрс тэс цаг агаарын үзэгдэл ч аялал жуулчлалын зарим газруудад аюул заналхийлэл учруулсан" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0