sonin.mn

12-р сарын 4-ний орой Хятадын эргийн хамгаалалтын алба, Филиппиний 3003-р албаны хөлөг онгоц Хятадын эргийн хамгаалалтын 3302-р хөлөг онгоц руу мэргэжлийн бус, аюултай байдлаар ойртож, мөргөлдсөн тухай бичлэгийг дэлгэжээ. Мөн өдөр Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоц, албаны хөлөг онгоц болон олон загас агнуурын хөлөг онгоцууд Хятадын Хуанянь Дао арлын усан хилд нэвтэрсэн байна. Хэдхэн хоногийн өмнө, Филиппиний хөлөг онгоцнууд загас агнуур нэрийн дор Хятадын Наньша арлуудын Хүөдэн хадны усан хилд хууль бусаар нэвтэрсэн бөгөөд сэтгүүлч дагуулан очиж гэрэл зураг авч, шуугиан дэгдээсэн байна. Хятадын эргийн хамгаалалтын алба Филиппиний хөлөг онгоцны эсрэг шаардлагатай хяналтын арга хэмжээ авч буй гэнэ.




Хүөдэн арлаас Хуанянь Дао арал хүртэл Филиппин яагаад Өмнөд тэнгист шинэ өдөөн хатгалга, хэрэг үүсгээд байна вэ? 11-р сарын 8-нд Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос “Тэнгисийн бүсийн тухай хууль”, “Арлуудын тэнгисийн замын тухай хууль” гэгчид гарын үсэг зурж, Хятадын Хуанянь Дао арал болон Наньша арлуудын ихэнх арал олтриг, холбогдох усан хилийг Филиппиний тэнгисийн бүсэд хууль бусаар оруулж, Өмнөд тэнгисийн арбитрын шүүхийн хууль бус шийдвэрийг дотоодын хууль тогтоомж болгон баталгаажуулахыг оролдсоныг олон улс анхааралдаа авсан байна. Сар хүрэхгүй хугацаанд Филиппин улс Өмнөд тэнгист шинэ өдөөн халдлага үйлдсэн нь хууль тогтоомжийн эсрэг авсан бодит алхам юм.


Филиппиний тэнгис дээрх үйлдэл нь Өмнөд тэнгисийн асуудлаарх Маркосын засгийн газрын өдөөн хатгала хийж буй бодлоготой нийцэж буй явдал гэж шинжээчид онцолжээ. Энэхүү бодлогын хамгийн шууд зорилго нь Өмнөд тэнгисийн асуудлыг далимдуулан ашиг олох, Хятадыг гутаан доромжилж, харлуулах, "Хятадын заналхийллийн онол"-ыг тасралтгүй дэвэргэж буй хэрэг юм.

Хятадын Төв телевиз энэ тухай: "12-р сарын 2-нд Хятадын засгийн газар "БНХАУ-ын засгийн газрын Хуанянь Дао арлын тэнгисийн суурь шугамын тухай мэдэгдэл" болон тэнгисийн холбогдох зургийг НҮБ-д хадгалуулсан байна. Энэ нь Хятад улс “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц”-д нэгдэн орсон орны үүргээ гүйцэтгэж байгаа явдал. Мөн ч Хуанянь Дао арлын бүрэн эрх, захиргааны эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа явдал юм.




Өмнөд тэнгисийн бүс нутгийн тухайд Филиппин удаа дараа өдөөн хатгалага үйлдэж байгаа нь Хятад болон Филиппиний тэнгисийн санал зөрөлдөөн, хоёр талын харилцааг зохицуулахад илүү сөрөг нөлөө үзүүлж, Өмнөд тэнгисийн байдлыг улам замбараагүй байдалд хүргэх болно. Гэхдээ энэ нь Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж чадахгүй бөгөөд Өмнөд тэнгист аялах эрх чөлөө, аюулгүй байдалд нөлөөлж чадахгүй юм.


Хариуцлагатай том орон, Өмнөд тэнгисийн хамгийн том эрэг орчмын хувьд Хятад улс, Өмнөд тэнгисийн асуудлыг зохицуулах үзэл бодол, байр суурийн тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн. Хятад улс Өмнөд тэнгисийн маргааныг холбогдох улс орнуудтай хэлэлцээ хийж, зөвшилцөх замаар шийдвэрлэхийг үргэлж шаардсаар ирсэн. Үүний зэрэгцээ Хятад Филиппиний тэнгисийн маргааныг шийдвэрлэхэд бэлэн байгаа бөгөөд өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашигаа цаашид тууштай хамгаалах болно. Хэрэв Филиппин асуудал үүсгэсээр байвал өөртөө хохирох нь дамжиггүй юм." гэжээ.


Г.Бямба