sonin.mn

2024 оны 12 дугаар сарын 4-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн албаны дарга Ван И 20 дахь удаагийн "Бээжин-Токио форум"-д видео илтгэл тавьжээ.


Ван И илтгэлдээ: "Хятад, Япон бол Ази болон дэлхийн чухал орнууд юм. Хятад, Японы хоёр мянга гаруй жилийн солилцооны түүх, дипломат харилцаа хэвийн болсноос хойших 50 гаруй жилийн харилцааны түүх үүнийг дахин нотолж байна. Хятад, Японы харилцаа хөгжлийн зөв чиг хандлагатай байх нь хоёр орон, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөхөөс гадна бүс нутаг болон дэлхийн энх тайванч хөгжилд чухал бөгөөд эерэг ач холбогдолтой юм.


Нэгдүгээрт, хоёр орны харилцааны зөв томьёоллыг сайтар тогтоох.


Хоёрдугаарт, хоёр орны харилцааны улс төрийн үндсийг сайтар хамгаалах.


Гуравдугаарт, харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх нээлттэй стратегийг дэмжих.


Дөрөвдүгээрт, бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сайтар хамгаалах ёстой. Мөн дэлхий шинэ дөрвөн замын уулзварт ирж, түүхийн цаг шинэ зангилаа үед ирээд байна" гэжээ.


"Бээжин-Токио форум" нь Хятад, Япон хоёр орны албаны болон иргэд хоорондын харилцаа солилцооны чухал платформ болох бөгөөд 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаагийн форум нь "Хятад Япон гар нийлэн олон талт хүрээн дэх олон улсын энх тайвны дэг журмыг дахин буй болгоно" уриан дор болж, Японы Гадаад хэргийн сайд Такеши Ивая, Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда нар илтгэл тавьсан байна.


Г.Бямба