Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүндэт зочид, илтгэгчид,
Хатагтай, ноёд оо
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Бяраагийн Чимидийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр бид Бяраагийн Чимидийн Монголын үндсэн хуульт ёс, хууль зүйн боловсрол, шинжлэх ухаанд оруулсан онцгой хувь нэмэр, амьдралын замнал, бүтээлийг хүндэтгэн тэмдэглэхээр хуран цуглараад байна.
Энэ танхимд суугаа Та бүхний ачит багш, анд нөхөр, хамтран зүтгэгч, шимтэн уншдаг бүтээл туурвигч, түүнчлэн эрхэм хань, эцэг хүмүүн байсан нь гарцаагүй тул Та бүхэн их хүмүүний талаар хүндэтгэл, дурсамж, сургамж дүүрэн илтгэл хэлэлцүүлж, яриа өрнүүлнэ гэж итгэж байна.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 10 жилийн ойн босгон дээр буюу 1934 онд Монгол нутагт малчин Бяраагийн гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь хожмоо анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад гол ачааг үүрэх хувь заяатай Ач хариад овгийн Бяраагийн Чимид байжээ. Тэрээр хөдөлмөрийн гараагаа малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар эхэлж, улмаар идэр залуу 30 гаруй насандаа МУИС-д хууль зүйн боловсрол эзэмшснээр хуульчийн замнал нь эхэлж, багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрч зэрэг салбарт ажиллаж байсан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Бяраагийн Чимидийн амьдралын замналд хууль тогтоох ажил багагүй хугацааг эзэлжээ. Тэрбээр 1978 оноос эхлэн нийт 5 удаа дараалан депутат, гишүүнээр сонгогдож, хууль тогтоох ажиллагаанд гар бие оролцохдоо 1991 оноос Улсын Бага Хурлын арын албыг хариуцаж Тамгын газрыг тэргүүлэн ажилласан. Энэ нь “хүнээ таньж, нүдээ олсон” явдал байсныг онцлон дурдъя.
Өнөөдрөөс ялгаатай нь, тэр үед Тамгын газрын даргын үүргийг Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын гишүүн-Нарийн бичгийн дарга гүйцэтгэдэг байсан. Тиймээс Б.Чимид хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүний хувиар оролцохын зэрэгцээ хууль хэлэлцэх, батлахад Нарийн бичгийн даргын хувьд хууль зүйн техник, найруулгыг жигдрүүлэх, үг хэллэгийг сайжруулах, зөвлөж чиглүүлэх давхар алба үүрч байжээ. Бяраагийн Чимидийн оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдээс харахад төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанар түүнээс харагддаг. Түүнчлэн Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг зүгээр нэг механикаар нэгтгэх биш, харин олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, гарсан саналуудын уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг судлан дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлаж өгөх чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглүүштэй. Эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн Бяраагийн Чимид агсны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд гүн талархлаа илэрхийлж буйг Та бүхэн хүлээн авна уу.
Эрхэм нөхөд өө,
Ардчилсан Үндсэн хуулиар зорьсон нийгэм, эдийн засаг, эрх зүйн тогтолцоо өөрөө аяндаа бүрдчих ажил байгаагүй ээ. Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төдийгүй төрийн түшээдэд учрыг нь гаргаж ухуулан таниулах, зөрүү хэрэглэхээс сэргийлэх нь профессор Б.Чимидийн амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсан нь гайхалтай. Түүний энэ хүсэл, эрмэлзэл, үйлс талаар болоогүй.
Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” бүтээлдээ “Үндсэн хуулиа сурталчилж түүнд сурган хэвшүүлэх ажлыг баг хороо, айл өрх хүртэлх улсын хэмжээний өргөн цартай, улирал жил дамнасан “урт” хугацаатай шахаж шаардаж, шалган дүгнэдэг эзэн шалгууртай тогтмол ажил хараахан болгосонгүй алгуурлажээ.” гэж нэгэнтээ сануулан үлдээсэн байдаг.
Түүнчлэн “Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улс төрчид, ялангуяа залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган хэрэгжүүлбэл ардчиллын үнэт зүйлсүүдийг ард түмний хүртээл болгож шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ.” гэжээ. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх, сахих ёсыг хэвшүүлэх ажлын чухлыг ийнхүү онцолж байсан түүний үзэл санаа өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй. Тиймээс Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол нь хууль дээдлэх үзэл, үндсэн хуульт ёсыг даяар олноо төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гагцхүү дээдлэн зална гэдгийг баринтаглаад орхих бус, харин барьж унших, биежүүлж сахих алхамуудыг хүн бүр дор бүрнээ хийхийг хэлж байгаа гэдгийг санах ёстой. “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхаглаж, тусгаар Монгол Улсын Үндсэн хуулиа хүн бүр эрхэмлэн дээдэлж, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх нь үндэсний бахархалт үйл хэрэг мөн.
Бид бахархлыг бусдаас эрэх биш, харин өөрөөс олох бүрэн боломжтой, бас үүрэгтэй. Хууль нэг мөр хэрэгжих, хэнийг ч үл ялгаж, ижил тэгш үйлчилдэг байх, хуулиа дээдлэх нь Үндсэн хуулиар тунхагласан чухал зарчмууд билээ. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх нь хууль дээдлэх ёсны суурь гэж үзсэн Бяраагийн Чимидийн үзэл санаа нь бидний нийтлэг ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг тунхагласан Үндсэн хуулиа дээдлэн шүтэх, сахиж дагах ёс нь хүн бүр анхаарч, хичээх үйл хэрэг байх ёстойг харуулж байна. Тэрээр хууль дээдлэх ёс оршиж буйг таних хэд хэдэн шалгуур шинжийг тодорхойлсны дотор “хуулиар зохицуулах харилцааг журмаар зохицуулахгүй байх” явдал гэж үзсэн байдаг. Эрх зүйн хэм хэмжээгээр тохируулбал зохих алив харилцааг элдэв дэд акт, заавраар биш хуулиар зохицуулах нь хууль дээдлэх ёсны шинж мөн гэж тэрбээр тодорхой дурджээ. Өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа нь агуулга ба тооны хувьд алдагдаж, бүр сүүлдээ хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлах нь газар авах болсон нь Үндсэн хуульд заасан эрх мэдлийн тэнцвэрт байдлыг ганхуулах, хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах Үндсэн хуулийн заалт мартагдахад хүргэж болзошгүй.
Сонгуулийн холимог тогтолцооны дүнд бүрдсэн, таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй Улсын Их Хурал 2024-2028 оны Стратеги төлөвлөгөөгөө баталж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүхий л үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавилаа. Энэ хүрээнд хууль ба журмын зохист харьцааг хангах, хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлаж байгааг Үндсэн хуулинд нийцүүлж хуульд тусгах, улмаар хүн төвтэй хуулийн үзэл санаанд суурилсан арга барил, хууль зүйн техник рүү шилжих ажлууд хийгдэнэ. Өнөөгийн бидний үүрэг бол Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан эрхэм зорилго, Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн хяналт тэнцэл, хууль дээдлэх ёсыг цаашид улам бататгах, хэвшүүлэх санаа зорилгыг тууштай баримтлах явдал юм. Ардчилсан Үндсэн хуулиа бүрнээ хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт Та бүхнийг улам бүр шамдахын ерөөл дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Сэтгэгдэл15
энэ хорчин өөрөө хуулиа ойлгодог юм уу?
Их Дэлгүүрийн урд байгаа МАН-ын хятад луухаан Бао Линь Цэрэндоржийн хөшөөг нурааж хаях хэрэгтэй.
Одоо болсон! Энэ Балай Ундэсэн хууль хамаг зорчил, Гэрт хэрэгийн угтвар нохцол болсон! Англи,Япон,Герман,АНУ ын хууль хуулбарлаж Холион бантан болсон гуль!
Жинхэнэ хоцрогдолын толоологчид сууж харагдаж Байна. Карьер,албан тушаал,матаасчин,хоер нууртэн нар.. чимид гэгч нь олигтой байгаагуй
хөөрхий чимид юугаа мэддэгийм,барууныхан бичиж өгсөн хуулийг жаахан монголчлоо биз,үг ,өгүүлбэр зүйн талаар жаахан оролдсон болохоос уг үндэс нь барууныхны хууль,либералуудын дэлхий нийтээр тараасан бичиг баримт,хамгийн муу,өнөөгийн бүх муу муухайн уг үндэс энэ хууль,ерөнхийлөгчийн ч биш,жинхэнэ парламентийн ч биш,засаглалын холимог хуурга энэ хуулиа өөрчлөх,хуучин эзэнтэй морьтой сүлдээ эргэж залах хэрэгтэй,сүлднээсээ эхлээд л хий хоосон абстракт болохоор гаргаж буй шийдвэрүүд нь,хуулиуд нь мөн адил бодит байдалд нийцэхгүй нь их
Улс төрч хүн сайн муугаа сонсож байх хэрэгтэй. Эс тэгвээс ойд төөрсөн сармагчин мэт болно.
Жинхэнэ хоцрогдолын толоологчид сууж харагдаж Байна. Карьер,албан тушаал,матаасчин,хоер нууртэн нар.. чимид гэгч нь олигтой байгаагуй
Шилжилтын уеийн хууль-гууль болсон. Ширчингийн Баатар хар багаасаа өвгөд хөгшдийн дэргэд өсч, эрдэм сурах, элдвийг тогтоох суурь нь ийнхүү жинхэнэ монгол маягаар тавигдсан учраас өөрийн өссөн орчин ахуйн нарийн ширийнийг цээжиндээ хадаж чадсан нь энэ номноос тодорхой харагдана. Харийн орнуудад сурч ажиллаж, олон хэлийн олон соёлыг мэдэрч, мэдээллийн их далайд сэлж байгаа, өдөр тутмын аж амьдрал нь нүүдэлч монгол ахуйгаасаа ангид байгаа ч Ширчингийн Баатар бээр жингийн цуваа алсрах мэт цагийн эрхээр орхигдон мартагдаж, энэ цагийн даяаршсан оршихуйд шахагдан бүдгэрч буй монгол ахуй, монгол хэл, зан заншлыг ном болгон баринтагласан нь хэрэглэхээ байг гэхэд хэрхдэг байсныг нь мэдэж бай, хэрхэвч бүү март хэмээн эдүгээ хийгээд ирээдүйн монголчуудад сануулсан хэрсүү хэцүү ухаан буюу. Үүнд нь талархавч баршгүй. Энэ луугээ Зульфия-Ундсэн хууль болсон. Эзэн бие нь Харь улсад санаа бодол дурсамжит санамж нь Монгол ахуй тайгаа ! Бод доо! Сайн бод! Ийм юм байж болох уу?
Ха-ха 😛
Маш муу, бодит амьдралд нийцэхгүй, цөөнхөд зориулагдсан, ирээдүйгээ муу харсан,хүч амь султай, байнгын зөрчил маргаан дагуулсан, хэн нэгэн нь ямар ч байдлаар өөрчлөн ашиглаж болох хууль гэж хэлэхэд хэцүү зүйл ш дээ
Чимэд гэгч этгээд бол Америкийн бууны нохой Элбэгдорж, Бат-Үүл нарын үгэнд орж Арчилсан Үндсэн хууль гэгч маш хортой, гаднын найруулгатай шог зохиол зохиол бичиж, Монгол орнныг өнөөгийн хямралт байдалд оруулсан нүгэлт этгээд юм.
америкийн орчуулсан үндсэн хуулиуд засгийн газрын хажуудах но мын дэлгүүрүүдэд байж л байсан америкад төгссөн хүүхдүүд нь хүргэчүүл нь орчуулаал биз маш олон дахин засварлагдаа
МАН-ын мангайж гөлийсөн нүдтэй манж хятадын хунхууз дээрэмчид Монголын ард түмнийг тавлаж басаж даапаалж байна.Хулгайчуудыг ордонтой нь түймэрдэж шатаах юмсан.
Ховдыг 1912 онд Хатанбаатар Магсаржав дайрч эзэлж авах үед хэдэн манж хятадууд урд зүгт зугтсан. Замдаа Говь-Алтайгаар дайрсан манж хятадууд хэдэн хүүхэд хийжээ. Энэ Амарбаясгалан манж хятадын муу цустай харагдана. Гэхдээ генийн шинжилгээнд орохгүй болохоор урвагч нарын цус энэ хүнд байга эсэхийг үл мэднэ. Дамбийжаатай хамт 1921 онд монголын газар нутгаас тасдаад хятадыг дагасан урвагч нарын цус Говь-Алтайд бий.
Амарбаясгалан өөрийгөө шалгуулна гэсэн яасан бэ