Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс Монгол”-ын С.Наранцогтын багийн ажлын эрчийг анзаарахад манай улс ураны том төслөө хэрэгжүүлэх нь бараг л тодорхой болчихлоо. Төсөл хэрэгжсэнээр Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар томоохон хэмжээний орд гэгддэг Зөөвч Овоогоо монголчууд ашиглаж эхэлнэ. Тэгж чадвал бид зэс нүүрснээсээ гадна уран гэдэг доллар олдог шинэ кранттай болно. Энэ бол эдийн засагт гоёос гоё мэдээ. Наад зах нь л долларын ханшийн галзуурал намжина. Улсаараа долларт дарлуулахгүй амьдрах цаг ирнэ. “Францын “Орано”-той хийх хөрөнгө оруулалтын гэрээ батлагдчихвал Оюу толгойн гэрээнээс хойш гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том гэрээ болно” гэж Ерөнхий сайд өнөөдөр чуулганы танхимд үг хэлэхдээ онцолно лээ. Л.Оюун-Эрдэнээс өмнөх Засгийн газрууд ийм ашигтай төслийг яагаад хөдөлгөж чаддаггүй байсан бэ, ураны төслийг хөдөлгөхгүй байх гудамжны жагсаал тэмцэл өнөө ч дарагддаггүйн цаана ямар учир бий вэ гэсэн асуултын хариуг “Орано”-той хийх хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж буй яг энэ үед өгөх учиртай.
Учир мэдэх нэг эрхмээс сонссон хов байгаа юм. Бүр тодруулж хэлбэл Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан нэгнээс сонсч байлаа, олон жилийн өмнө. Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Путинтай зоог барьж л дээ. Мань эр тэр үед ураны дажгүй ордуудтайгаа цухуйлгачихаж. Тэр орой хойд хөршийн тэргүүн Монголын Ерөнхий сайдын ярьсан элдэв үгсээс яг энэ хэсгийг нь хойд хөршийн тэргүүн царай нь хувьсхийж, их л анхааралтай сонссон гэдэг.
Ураны төслийг эсэргүүцэгчид хашаа, гэрээс хаус, жиптэй болтлоо мөнгөжсөний цаана Оросын талын санхүүжилт байдаг гэх хар үнэнд дөхүү сонсогддог. Ийм том эрх ашиг, сонирхол бий учраас С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гээд үе үеийн Ерөнхий сайд нарын аль ч ураны төслөө хөдөлгөж чадахгүй өнөөг хүрсэн нь нуух юмгүй ил үнэн. Оюутолгойг хөдөлгөсөн С.Баяр хүртэл Ерөнхий сайд байхдаа Канадын хөрөнгө оруулалттай Хан ресурс-ийг “Путины даалгавар”-аар хөөж байв. Ноён Путин “Та нар наадуулаа хөөчих, Арбитр дээр очвол очиг. Төлбөрийг нь бид төлье, тэгээд ч зогсохгүй хөрөнгө оруулъя” гэж дуугарсан хэрнээ яг арбитрт очоод 100 сая долларын төлбөрт унахад таг чиг болчихсон гэдэг. Түүхийн хоржоонтой гашуун үнэн гэж энэ л дээ. Хойд хөршийн иймэрхүү өнгөтэй дээрэнгүй авирлалыг тоочъё гэвэл өчнөөн кейс бий. Ингээд харахаар ураны төслөө зориглон хөдөлгөхөөр сэтгэл шулуудсанд нь Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэмээр санагдаад байгаа юм. “Орос ах нар”-ын сүрдүүлгийн эсрэг зогсч чадна гэдэг хэрийн аавын хүүгийн хийчих ажил биш шүү.
Сэтгэгдэл11
Мөн мөрөөдвөө...
Turuu turuuchiin ajiluud haa bn.Dornogoviin neptiin uildver.orj $ n .Dornotoos Fornogovi ruu tavij bga neptiin shugam.Baganuuriin tsah stantsiin ergetgel.dan hudlaa shou hiine.Injner.Ediin zasagchid buren tootsoon deer suurilaj hiideg uom Namchid hezeech chadahgui.
Гуравдагч хөршийн бодлогыг практик түвшинд авчирснаараа Монгол Улсын аюулгүй байдал давхар баталгаажих бодит эхлэл суурь нь тавигдах гэж байна. Нүд нээгдэх цаг нь иржээ.
хар африкаас дор улны улс гэдгээ дэлхийгээр нэг зарлалаа даа,наад францууд чинь африкаас цэрэг армитайгаа хөөгдсөн булайнууд шдээ,тэгээд болоогүй авилгачид гээд шившгээ дэлгээ биз дээ,манай бүдүүн дарга нарт хэдийг өгсөн нь удахгүй ил болж бөөн хэрүүл болох вий дээ???
Хойд хөрш нефтээ хаахад Гуравдах хөршөөр дамжиж нефть ирэх үү? Тэрний агаарн хил хаана хаагуур вэ?
Муу Баярыг салам зодож байгаад Хан ресурсий г хөөлгөсөн, ЕС-аас нь болиулсым гэсэн ш дээ ! Одоо муу данхныхаа цоргыг нь мултлуулчих вий дээ !!!
Сэрэмжтэй л байх хэрэгтэй дээ! Орос ах нар маань Зоригийн хойноос золигт гаргачих вий дээ! Манай тусгай албадыг манайхан өөрснө ө мэдэж удирдаж чадаж бгаам болуу даа !!!
Заа яахав францууд уран олборлолоо гэж бодъё. Хэрэв хоёр хөрш хоёулаа хаалт тавьбал яах вэ яаж экспортлох вэ. Одоохондоо урд хөрш өөр гаргах гэж төлөвлөж байх шиг. Гэхдээ тэд нэг тас гэвэл дуусаа кк. Орос франц хоёр түүхийн туршид уг нь хамтрагчид байсан. Одоо л толхилцоод байгаа болохоос биш макрон удахгүй зайлахаар уламжлалт харилцаа нь сэргэж болох.
end Oyunerdene erenhiui saidiig muulsan daldiin daalgabartai hylgaich luibarchid aa,zaya chini hayna daa?..eh saihan orniihoo hegjil debsild bainga har saad bolj hydal ynen ni medegdehgyi saad hiideg luibnarchin hydalchuud ygyiren seneh chag ni irsebbii?........................zail zail zail ta nar yasan saihan eh oronch hymyys be?.......ingej eh oron ard tymeniihee dynd yabdag biluu?./...................hench baisan myylagchid aa,zaya setgel chini zamd yldenee;;;;;;;;;;;;;;;;;haraarai?..............................
Uran ot gereeg tsutsalhad mongol dayar negd geer hiisen humuusiig talbaid shiitge
Одоо энэ муусайн Ояа, МоЯА нарыг нам дарах хэрэгтэй. Тэгж байж бид нэг нар өдөө харах юм шиг байна...