НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Христийн мэндэлсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог амбан захирагч гэж нэрлэж, хэрэв Канадын нутаг дэвсгэр АНУ-ын 51 дэх муж улс болбол канадчуудын татварыг 60 гаруй хувиар бууруулна гэж мэдэгджээ. "Канадын амбан захирагч Жастин Трюдод Зул сарын баярын мэнд хүргэе.
Түүний иргэдийн төлдөг татвар хэт өндөр байгаа, хэрэв Канад АНУ-ын 51 дэх муж болох юм бол тэдний татвар 60 гаруй хувиар буурч, бизнес нь хоёр дахин нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн ямар ч улсад байдаггүй бодлогоор хамгаалагдах болно” гэж тэрбээр “Truth Social” сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
Д.Трамп мөн "Панамын сувгийг ихэд няхуур, "хууль бусаар" эзэмшиж буй Хятадын гайхамшигт цэргүүдэд" Зул сарын баярын мэнд хүргэе" гэж бичсэн байна. Түүнчлэн Гренландын иргэдэд Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлээд "үндэсний аюулгүй байдлын үүднээс тус арал нь АНУ-д хэрэгтэй бөгөөд нутаг дэвсгэрийнхээ бүрэлдэхүүнд байлгахыг хүсэж байна" гэжээ. Д.Трамп өмнө нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог “агуу Канад муж улсын” амбан захирагч гэж нэг бус удаа нэрлэж байсан юм. Тэрбээр мөн Панамын сувгийг ашиглах одоогийн нөхцөлийг өөрчлөхгүй бол тус сувгийг АНУ-ын мэдэлд буцааж өгөхийг шаардаж магадгүй гэж мэдэгдсэнээс гадна Гренланд арлыг худалдан авна гэсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл13
энэ өвгөн дүрдээ итгээд солиорч өгч бнадаа
Укриан Амёрикийн харьяалалд орчихвол Оросоос найдвартай хамгаалагдана гэж Трамп удахгүй баараггүй бурна !
УКРАЙНЫГ АМЕРИК 51 ДЭХ МУЖ УЛС БОЛГООСОЙ. ПУТИН ТЭГВЭЛ ӨМДӨНДӨӨ ЗОГСОЛТГҮЙ ЧАЦГА ГООЖУУЛАХ БАЙХДАА.
УКРАЙНЫГ АМЕРИК 51 ДЭХ МУЖ УЛС БОЛГООСОЙ. ПУТИН ТЭГВЭЛ ӨМДӨНДӨӨ ЗОГСОЛТГҮЙ ЧАЦГА ГООЖУУЛАХ БАЙХДАА.
Хувхай толгой Трамп чинь өгөр толгой Путлери йн өрөөсөн гутал юм бнаа. Канадыг эзлэн түрэм гийлэх юм гэнээ ! Ши Жин пин нь Тайваныг түрэ мгийлнээ ! Путлер нь Украйныг....адилдаа адил, годилдоо годил шуналт фашистууд юм шив дээ!
Өөрсдийгөө хичээ .энэ өвгөний яриа.санаа. та нарт ахдана.нэг их том том геополиток.улс төр л ярьцгааж .шүүмжилж байх юм.өөрсдийнхөө аж байпал амьдрал.хөгжилөө ярь.хичээ .өөр хэлэх юм алгаа болоо ккк
Том гүрнүүд энэ дэлхийг нөлөөлөлдөө хувааж авах.нэгтгэхээр улайрч бна аа.хаха.амбан захирагч.. Манайхыг ямар улс нь ингэж өдөх бол?
negdeesei
Манай боссууд юу бодож байгаа бол хөөрхий.
Канадыг нэгтгэж Америкийг томсговол америкчууд баярлах болов уу
Путин цаашаа юм бишүү ардчилагчидаа
Путин гайгийн солиоролын үр дүн
Аймаар ардчилсан үзэлтэй тусгаар тогтносон Украйн улс юу болчивоо. Зүгээр л Путины өдөр тутмын үгийг энэ салбадай шууд хэлж байна шд.