sonin.mn

ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /NHК/. Сирид түр засгийн газар байгуулаад байгаа "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэл болон босогчдын бусад бүлэглэл өөрсдийгөө татан буулгаж, Батлан хамгаалах яамны удирдлага дор нэгдэхээр тохиролцсон тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.


"Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн удирдагч Абу Мохаммед аль-Жулани бусад бүлэглэлийн өндөр албан тушаалын төлөөлөгчидтэй уулзсан тухай хэвлэлүүд мягмар гарагт мэдээлсэн байна. 


Сирийн зүүн хойд нутагт байрладаг курдүүдийн зэвсэгт отрядууд татан буугдах бүлэглэлүүдийн жагсаалтанд байгаа эсэх талаар мэдээлэлд дурдаагүй байна. Сири дэх хүний эрхийг ажиглах төвөөс мэдээлснээр, мягмар гарагт тус улсын хойд нутагт курдүүд болон Туркийн дэмжлэгийг авдаг бүлэглэлийн хооронд ширүүн мөргөлдөөн болжээ. 


Сирийн түр засгийн газар Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаснаас хойш тус улсын армийг өөрчлөн зохион байгуулахаар оролдож байгаа юм.


Гэвч Сирийн шинэ удирдагчид өөр өөр ашиг сонирхол бүхий хүн амын янз бүрийн бүлгүүдийг нэгтгэсэн тогтвортой үндэстэн байгуулахыг зорьж байгаа тул тэдний өмнө амаргүй сорилт тулгарч байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг