Дэлхийн видео хэвлэл мэдээллийн 11 дэх форум 12-р сарын 3-нд БНХАУ-ын Чюаньжөү хотод зохиогджээ. Уг хуралд оролцож буй төлөөлөгчид энэ үеэр видео хэвлэл мэдээлэл нь соёлыг түгээгч гүүр болж байна. Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг бодитоор хэрэгжүүлж, олон улсын хүмүүнлэгийн солилцлоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд улс орнуудын видео хэвлэл мэдээлэл маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймд соёлтой солилцоо, харилцан лавлагаа болох онлайн платформыг идэвхтэй байгуулан, олон улсын чанартай, орон нутгийн онцлог шинжийг харуулсан видео бичлэг бүтээж, хил дамнасан баялаг агуулгатай соёлын солилцооны орчныг байгуулах нь зүйтэй.
Улс орнуудын видео хэвлэл мэдээллийнхэн солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэржилт, хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэл, ногоон хөгжил зэрэг сэдэвт анхаарлаа хандуулж, хөгжиж буй орнуудын орчин үеийн шинэчлэлийн онолын ба туршлагыг өргөнөөр түгээж, улс орнуудын ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх тэмүүллийг идэвхтэй тэмдэглэж, дэлхийн өмнөдийн орнуудын орчин үеийн шинэчлэл хийх үйл явцад нь туслалцаа үзүүлэх ёстой." гэжээ. Уг хурал нь “Хязгааргүй орон зай - Соёлын солилцоонд оруулж буй хэвлэл мэдээллийн үнэ цэнэ” уриан доор хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухааны технологийн хэрэглээ ба менежментийг гүнзгийрүүлэн судлах, ухаалаг технологи хэрэгслийг ашиглан шинэ солилцооны платформыг бий болгох зорилготой зохион байгуулагджээ. Уг арга хэмжээний үеэр “Дэлхийн өмнөдийн орнуудын” хэвлэл мэдээллийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизмын хамтарсан санаачилга"-ыг гаргасан байна
Г.Бямба
Сэтгэгдэл0