12-р сарын 2-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. Хятадад хагас дамжуулагч экспортлохыг цаашид хориглохоор АНУ төлөвлөж байгаа тухай мэдээллийн талаарх сэтгүүлчийн асуултад Линь Жянь хэлэхдээ, "Энэ асуудлаар бид олон удаа байр сууриа илэрхийлсэн.
АНУ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээг тэлж, экспортод хяналт тавих арга хэмжээг урвуулан ашиглаж, Хятадад хязгаарлалт, дарамт шахалт үзүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцсээр ирсэн юм.
Иймэрхүү ажиллагаа нь зах зээлийн эдийн засгийн хууль тогтоомж, шударга өрсөлдөөний зарчмаас ноцтой зөрчиж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журам, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг алдагдуулж, улс орнуудын эрх ашгийг хохироох болно. Хятад улс шийдэмгий арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Трамп дэлхийн үндсэн мөнгө доллар байх болно. Хэрвээ долларыг дэмжихгүй улс байвал дайн хийнэ гэж хэлсэн. Одоо дэлхийн үндсэн мөнгөөр юань гарч ирж байгаа. Ийм болохоор хятадын юань дэлхийд гарч ирж байгаа шинэ хүч болно. Энэ шинэ хүчийг дэлхийд хүлээн зөвшөөрч байгаа тул Трамп дайнаа хийх болно.