sonin.mn

Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 2 дэхь экспо 11-р сарын 30-ны өдөр Бээжинд өндөрлөлөө. Бүрэн бус статистик мэдээгээр, энэ удаагийн экспод 152 тэрбум гаруй юанийн өртөг бүхий 210 ​​гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж хэвлэлийн бага хурлаас сэтгүүлч мэдээлжээ.


Мэдээлэлд дурдсанаар, энэ удаагийн экспо нь онлайн болон оффлайнаар зочилсон хүмүүс давхацсан тоогоор 200 мянгаас давж, өмнөх экспогоос гуравны нэг хувиар нэмэгджээ. Үүнд давхацсан тоогоор 160 мянга гаруй хүн газар дээр нь танилцсан бөгөөд яам хороод, муж, хот, хилийн чанадын төлөөлөгчид бүгд 100-аас давж, их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн 20 мянга гаруй хүн газар дээр нь судалгаа хийж, танилцсан байна. Экспогийн үеэр дэлхийн 70 орчим улс орон, бүс нутгийн 600 гаруй аж ахуйн нэгж, 37 мянга гаруй ханган нийлүүлэгчтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоов. Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг экспод оролцогчдод зориулан 6000 гаруй удаагийн зөвлөгөө өгч, хамтын ажиллагааны 6700 гаруй санамж бичигт гарын үсэг зурсан байна.